“Ном уншсанаар бид мэдлэг төдийгүй үзэл санаа, оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлс, гоо үзэсгэлэн, хүний бүтээлч ололт амжилтыг ойлгож авдаг. Боловсрол, бүтээлч байдлын үндэс болох ном нь янз бүрийн ард түмний зан заншил, соёл, уламжлалын мэдээллийг тээж, таниулах боломж өгдөг билээ”. 1986 онд Францын хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 орчим хувь нь унших бичихдээ бэрхшээлтэй байгааг хэсэг эрдэмтэд судалгаа хийн олж мэдэв. Энэ асуудлаас үүдэн жилдээ 2 удаа номын баяр тэмдэглэдэг болсон бөгөөд Дэлхийн номын өдрөөс гадна “Унших өдөр” -ийг тэмдэглэх болжээ... Харин одоо Францчууд 7 хоногт 7,1 цаг уншин хамгийн их уншдаг орны 7-р байранд явна. Харин хамгийн их уншдаг улсаар Энэтхэг улс шалгарчээ. Тэд 7 хоногт 10,7 цаг уншдаг.Харин бидний хувьд энэ тоог хэд гэдгийг мэдэхгүй ч ном унших цаг өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэж итгэдэг. Үүнийг бид жил бүрийн хавар, намар “Номын ертөнц” ТББ-ын зохион байгуулдаг “Номын баяр”-ын үр өгөөж гэж боддог оо. Жилээс жилд улам өргөн дэлгэр болж байгааг оролцогч, уншигч бүхэн бэлхэнээ мэдэж байгаа биз ээ.Мөнгөө цуглуулж байгаад авахыг хүссэн номоо аваад баярлаж байгаа уншигчдыг, авахыг хүссэн ч авч чадахгүй байх үед нь дуртай номыг нь бэлэглэх зохиолчдыг, чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлээд инээмсэглэх тэр л хүмүүсийг харах, сэтгэлийг нь мэдрэх хамгийн гоё байдаг.Бид бүгдийн хүсэн хүлээдэг намрын “Номын баяр” маань 9 сарын 18,19,20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайдаа өргөн дэлгэр болох нь ээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Эх сурвалж: Чүндж паблишинг
Сэтгэгдэл бичих