Xaxa.mn

Дэлхийд хамгийн бяцхан Рубикийн шоог танилцуулжээ


Дэлхий дээрх хамгийн бяцхан Рубикийн шоог Японд танилцууллаа гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Тал бүрийн урт нь 9.9 мм энэхүү Рубикийн шоо албан ёсоор барааны төрөлд бүртгэгдсэн хамгийн жижиг хэмжээнийх гэнэ. “BANDAI CO., Ltd” компанийн охин компани болох “Мegahouse Corporation” корпорац шинэхэн тоглоомоо хөнгөн цагаанаар хийжээ. Ингэхдээ тус компани орон нутгийн төмөр эдлэлийн “Iriso Seimitsu” дархны газартай хамтран бүтээсэн байна. Нийт 20 хүрэхгүй ажилчинтай тус газар хамгийн жижигхэн зургаан талт шоо, титан төмрөөр хийсэн 0.1 мм хэмжээстэй шугам зэрэг өөрийн бүтээгдэхүүнээрээ дээд амжилт тогтоон, нэрд гарчээ.
Жижигхэн Рубикийн шооны үнэ 198 мянган иен буюу 1.9 мянга орчим ам.доллар аж.
Рубикийн шоог Унгарын уран барималч Эрне Рубик 1974 онд бүтээжээ. Энэ бүтээл нь бусад төрлийн тоглоомоос борлуулалтаараа тэргүүлдэг байна. Дэлхий даяар нийт 350 сая Рубикийн шоо зарагджээ.
https://zindaa.mn/3e8m
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us