Xaxa.mn

Чарли Чаплиний тухай сонирхолтой баримтууд

Ноён Charles Spencer Chaplin буюу дэлхийд Чарли Чаплин нэрээрээ алдаршсан тэрээр 1889 оны 4-р сарын 16-нд Лондонд төржээ. Дэлхийн нэгдүгээр дайн дуусах хүртэл тэрээр дэлхийн хамгийн алдартай кино од байсан бөгөөд дуугүй кинонд бүтээсэн хөгжилтэй царай, болхи үйлдлээрээ алдар нэрийг олж чадсан юм. Киноныхоо хөгжмийг өөрөө зохиодог байсан тэрээр "United Artists" -г 1919 онд үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг юм. Ингээд та бүхэнд Charlie Chaplin -н тухай зарим сонирхолтой мэдээллийг хүргэе. 

1. Чарли Чаплин 1889 онд Adolf Hitler-с дөнгөж 4-хөн өдрийн өмнө төрсөн юм. Тэрээр яг 1889 оны 4-р сарын 16-нд Их Британы улсын Лондон хотын Walworth-д төрсөн. 

2. 1925 онд тэрээр "Time" сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны эрэгтэй жүжигчин болсон. 



3. 1914 оны 2-р сарын 7-нд нээлтээ хийж байсан "The Tramp" хэмээх дуугүй кино түүний хамгийн шилдэг бүтээл байсан. 



4. 1999 онд Америкийн кино институтын бүх цаг үеийн хамгийн гайхалтай жүжигчдийн 10-т түүний нэр бичигдсэн. 

5. Хэдийгээр Adolf Hitler Charlie Chaplin-д дургүй байсан ч түүнийг алдар нэртэй нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Учир нь Hitler-н сахал ургахын хэрээр Chaplin хүмүүсийн сонирхлыг татаж байсан юм 



6. Charlie Chaplin хэзээ ч Америкийн нэгдсэн улсын иргэн байгаагүй. 1953 онд Америкийн иргэн байхаас татгалзасны улмаас цөллөгдсөн юм. Цөллөгийнхөө хугацаанд тэрээр Швецарьт амьдарсан бөгөөд үхэх хүртлээ амьдарсан гэдэг. Тэрээр 1977 оны 12-р сарын 25-нд 88 насандаа таалал төгссөн. 

7. Тэрээр өөрийн кинондоо зориулан 500 хөгжмийг зохиосон. 

8. 1978 онд түүний цогцос 2 сарын турш хулгайлагдсан бөгөөд Швейцарын жижиг бүлэг түүний гэр бүлийг мөнгөөр сүрдүүлэхийн тулд хулгайлсан юм. Гэхдээ тэдний оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд түүнийг дахин оршуулсан гэдэг. 



9. 1981 оны 10-р сарын 4-нд Nauchnyj-д нэгэн астероид гаригийг нээсэн бөгөөд Charlie Chaplin-н гэгээн дурсгалд зориулан энэхүү гаригийг 3623 Chaplin хэмээн нэрлэсэн юм. Энэ гариг нь Ангараг болон Бархасбадын хоорондох бүсэд оршдог юм. 



10. Түүний төрсөн охин жүжигчин Geraldine Chaplin 1992 онд түүний тухай намтарчилсан киног бүтээсэн бөгөөд тэрээр өөрийн эмээгийн дүрд буюу Hannah Chaplin-н дүрд тоглосон юм.



11. Тэрээр 2000 гаруй эмэгтэйтэй нэр холбогдож байсан бөгөөд 4 удаа гэрлэж, 11 хүүхэдтэй байсан аж.



12. Charlie Chaplin цэнхэр нүдтэй байсан. 


 Л.Ариунцэцэг

Times.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us