Та том хүн ч бай, хүүхэд ч бай үзэх дуртай хүүхэлдэйн кино байдаг байх. Харин хачирхалтай ч гэмээр юмуу шалтгаанаар бидний үздэг зарим хүүхэлдэйн кинонуудыг эдгээр улс орнуудад хориглодог.
9. Peppa pig
Хориглосон улс: Австрали
Шалтгаан: Хүүхдийг аюултай шавжнаас айхгүй байх талаар заадаг.
Арга хэмжээ: Телевизээр нэг ангийг хориглосон.
Энэхүү хөөрхөн хүүхэлдэйн кинон дахь гахайнууд аалзтай хамт амьдардаг анги цацагдсны дараа хориглох шийдвэр бий болсон. Энэ ангид дэлхий дээрх бүхэл шавжнуудтай нөхөрсөг байх санааг илэрхийлдэг ч Австралийн хувьд үгүй юм. Учир нь тэнд 10,000 гаруй аймшигт аалз амьдардаг гэсэн судалгаа байдаг. Тийм учраас Австраличууд 8 хөлт амьтнаас холуур байхыг эрмэлздэг.
8. Pokemon
Хориглосон улс: Япон, Турк, Арабын лиг.
Шалтгаан: Хүүхдийн эрүүл мэндэд нөлөөтэй
Арга хэмжээ: Телевизээр нэг ангийг хориглосон.
Үүний нэг ангид 12 Гц давтамжтай цэнхэр, улаан өнгийн хүчтэй дэлбэрэлт бүхий хэсэг гардаг. Энэ хэсгийн үзэгдэлээс болж 600 гаруй хүүхдийн хараа хэсэгчилэн алдагдаж, таталт, ухаан алдалт өгсөн байдаг. Телевизээр энэ ангийг хориглосон бөгөөд энэ үйл явдлыг “Pokemon Shock” гэдэг.
7. Sponge bob
Хориглосон улс: АНУ, Орос, Европ, Австрали, 120 гаруй оронд.
Шалтгаан: Бүдүүлэг үг хэллэг болон ёс зүйгүй байдал.
Хүүхэлдэйн кино нь зан чанарын хувьд эерэг, эелдэг шинж чанарыг агуулах ёстой гэж үздэг. Харин энэхүү киноны бикини өмссөн дүрүүд болгон өөрийн гэсэн сөрөг шинж чанартай агуулсан байдаг. Ихэнх орнууд ирээдүйн үеүүддээ ийм зан авир түгээхийг хүсдэггүй учраас хориглосон гэдэг.
6. Tom jerry
Хориглосон: Дэлхий даяар.
Шалтгаан: Ихэнх хэрэглэж болохгүй зүйлсийг хэрэглэдэг, бусдыг дооглосон шинж агуулсан
Арга хэмжээ: Зарим ангийг хориглож, хэсгүүдийг арилгаж, дүрүүдийг сольсон.
1940-өөд онд Америкийн тодорхой амьдралыг харуулсан дүр зураг гарсан тул доромжилсон хэсгийг арилгаж, дахин янзалсан байдаг. Tom -ийн болохгүй зүйл хийснийхээ төлөө шийтгэл хүртэж буйг Jerry харж шоолдог. Jerry эерэг дүр учир хүүхдүүд түүний хийж буй зүйлийг буруу хэмээн боддоггүй.
5. The Simpsons
Хориглосон улс: Эхлээд АНУ, Бразилд, дараа нь дэлхий даяар.
Шалтгаан: Гэр бүлийн үнэт зүйлийг доромжлох, эмх замбараагүй байдал, олон нийтийн зүтгэлтнүүд болон улс орнуудыг доромжлох.
Гэр бүлийн хоорондын үнэ цэнэ муудаж, хүүхдүүдийн биеэ авч яваа байдал муудаж байгаагаас болж АНУ-д олон маргаан байсаар байдаг.
4. Looney Tunes
Хориглосон улс: Дэлхий даяар.
Шалтгаан: Алкохолны хэрэглээ
Арга хэмжээ: Зөрчилтэй ангийг хориглосон
Хориглогдсон ангийг “Нэг шар айраг” гэдэг нэрлэдэг бөгөөд бяцхан дүрүүд нэг шил шар айраг уухын тулд бүхнийг хийж байгаа тухай гардаг.
3. Gravity Falls
Хориглосон улс: Орос
Шалтгаан: Муу зуршил, үг хэллэгний зөрчил
Арга хэмжээ: Зарим хэсгийг арилгаж, зарим үгийг орлуулав.
Та энэ хүүхэлдэйн киног ОХУ-д үзэж болох ч энэ нь зөвхөн богиносгосон хувилбар юм.
2. Donald нугас
Хориглосон улс: Финланд.
Шалтгаан: Ёс суртахуунгүй явдал болон Мөнгө үнэт зүйлийг сурталчлах.
Арга хэмжээ: Финланд улсад энэ дүр гардаг бүх хүүхэлдэйн киног хориглосон.
1970-аад оноос эхлэн Финландад хөгжилтэй Диснейн нугастай комикууд ажимаар хориглогдож ирсэн. Анх Дональд өмд өмсөөгүйгээс эхлэлтэй гэдэг бөгөөд Хельсинкийн Залуучуудын асуудал эрхэлсэн комисс эдгээр хүүхэлдэйн кинонууд гэр бүлийн үнэт зүйлийг үл тоомсорлож, ёс суртахуунд заналхийлж, мөнгөтэй холбоотой зүйлсийг сурталчилж байна гэж мэдэгджээ.
1. Shrek 2
Хориглосон: Израйль.
Шалтгаан: Ёс бус хэллэг, олон нийтийн зүтгэлтнүүдийг доромжлох.
Арга хэмжээ: Энэ хүүхэлдэйн киног улсын бүх кино театруудад хориглосон байв.
Энэхүү киноны нэг дуулиант үзэгдэл болох Баатрууд “to bobbit” гэж хэлдэг бөгөөд энэ нь нэг дүрийн биологийн эрхтнүүдийг таслахыг хүсч буйг илэрхийлсэн үг юм. Энэ үйл үг Жон Боббитын гэх гэр бүлд тохиолдсон ослоос үүдэлтэй бөгөөд Жонын эхнэр нь түүний эрхтнийг тасалсны дараа бий болжээ.
Мөн Дубляж зохиогчид Израилийн алдарт дуучныг шоглож байгаа хэсгийг солих хэрэгтэй гэж үзжээ. Дуучин Дэвид Д’Ор өөрөө энэ хошигнолд дургүй байсан бөгөөд хүүхэлдэйн киноны зохиогчдыг шүүхэд өгсөн байдаг.
http://undesten.mn/118936.html
Сэтгэгдэл бичих