Xaxa.mn

Өөрөөсөө 3000 дахин их жинтэй зүйлийг өргөх чадалтай оригами-робот

Английн алдарт “Бристолийн их сургууль”-ийн эрдэмтэд бяцхан оригами-робот зохион бүтээсэн байна. Цаасны хэмжээтэй зузаантай робот шувуу бүхий энэ төхөөрөмж өөрөөсөө даруй 3000 дахин илүү хүнд жинтэй зүйлийг төвөггүй даадаг аж. 
Роботын тоног төхөөрөмжийн хэлбэр хэмжээ хэдийгээр жижгэрч байгаа ч хийж чадах боломжууд болон хүчин чадлын хэмжээ нь улам нэмэгдсээр байна. Эдгээрийн нэг бол энд харагдаж байгаа оригами цаасан шувуун дүрстэй роботын төхөөрөмж юм. Бристолийн их сургуулийн инженерүүд цахилгаан соронзон аппаратаар тус роботыг бүтээжээ. Энэ нь уламжлалт цахилгаан соронзон моторт төхөөрөмжүүдээс арай өөр зарчмаар ажилладаг гэнэ. 
Эрдэмтэд анх энэ технологийг Хонгконгт туршиж эхэлжээ. Тухайлбал, аливаа зүйлийг өргөх зориулалтын хиймэл булчинг бүтээх төслийнхөө хүрээнд бүтээж байсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us