Та энэ зургийг хараад аль замаар явмаар байгаагаа сонгоорой. Доор хариулт нь бий.
Сонгосон уу?
За одоо бүгдээрээ хариугаа харцгаая.
1.
Та бол маш зөөлөн, аядуу нэгэн. Та эргэн тойронд байгаа бүх аз жаргалтай, гэгээлэг зүйлсийг олж хардаг. Мөн өөрийн дуртай зүйлээр хүрээлүүлэх дуртай. Цэцэгтэй замыг сонгох нь таныг жижигхэн зүйлсийг ч хайрладаг гэдгийг харуулж байна. Гэхдээ таны амьдралд адал явдал ч мөн айсуй. Танд өөрчлөлт ирэх тун ойрхон байгаа бөгөөд аз жаргалтайгаар хүлээн аваарай. Яг л хавар ирж байгаа мэт. Та хэдий намуухан хүн ч гэсэн мэдрэмжээ илүү тодоор илэрхийлэхийг хичээгээрэй.
2.
Та шинэ адал явдал, шинэ зам мөрөөр явах дуртай хүн. Та их хүчирхэг бас шийдэмгий бөгөөд тоглоом шоглоом хийхээс илүүтэйгээр бүхнийг үнэнээр байлгах дуртай. Та үнэнч бас итгэж болохуйц, бусдыг хөөдөх асуудал огт гаргадаггүй. Чулуун замыг сонгох нь та шинэ сорилт болгоныг хүлээж авдаг гэдгийг харуулж байна. Ямар ч тэмцэлд та амархан бууж өгөхгүй. Зорилгынхоо төлөө урагшилсаар л байгаарай. Та хэдий маш хүчирхэг хүн боловч бусдад мөн хааяа зөөлөн талаа харуулж байгаарай. Халдашгүй мэт санагдах нь сайхан ч бас заримдаа асуудал дагуулна.
3.
Та өөртөө зав чөлөө өгч, бүхнийг маш сайн бодож, мэдэрч хийх дуртай. Та асуулт асууж түүнийхээ хариултыг хайдаг. Заримдаа замаасаа хазайх шиг болдог ч эргээд яаж ийгээд л олдог. Шороон замыг сонгох нь таныг төрөлхийн интроверт хүн болохыг харуулж байна. Заримдаа таны явж буй зам бүдгэрч алга болон, хаашаа явж байснаа ойлгохоо больдог. Тийм ч учраас зорилгоо маш тодорхой болгох цаг үе танд ирээд байна. Та их эрч хүчтэй, сониуч бөгөөд ганцаараа байхыг илүүд үздэг ч заримдаа бусдыг амьдралдаа татан оролцуулж байгаарай. Бусад хүмүүстэй илүү ойр байх нь танд таалагдана.
4.
Та бол маш их хошин шогийн мэдрэмжтэй хүн. Бас онцгой содон, өвөрмөц зүйлд ихээхэн татагддаг юм байна. Таны амьдрал дүүрэн өнгө л гэсэн үг. Маш эрч хүчтэй, драматик, эргэн тойрондоо аз жаргал түгээж байдаг. Ийм хүрээлэгдсэн зам сонгох нь таныг урдах замаа харахаас илүү эргэн тойрныг ажих дуртай гэж харуулж байна. Заримдаа таны дотор ирээдүйн тухай айдас төрдөг байх. Гэхдээ санаа зоволтгүй. Харин айдастайгаа нүүр тул. Та маш их хөгжөөнтэй байдлаараа аз жаргал авчирдаг ч мөн аливаа асуудалд нухацтай хандаж чадна гэдгээ мөн харуулаарай.
5.
Та бол жинхэнэ байгальд ойрхон хүн. Та маш даруу төлөв, хүндэтгэлтэй. Та амархан уучилж, амархан мартдаг төрлийн гэгээн хүн. Бас инээж хөхрөх нь ч хурдан учир яг л хүүхэд шиг гэж хэлж болмоор. Намрын замыг сонгох нь таныг ямар хүн болохыг харуулж байна. Учир нь зун ч биш бас өвөл ч биш энэ үзэсгэлэнтэй улиралтай адилхан та өөрчлөлтийг хүлээн авч, бүх зүйлийн голыг баримталдаг. Та маш эерэг, дулаахан хүн учир бусдад ч бас яаж амгалан, эелдэг байх вэ гэдгийг харуулж, үлгэрлэж байгаарай.
6.
Та анир чимээгүй бас гүн бодолтой, гүнзгий мэдрэмжтэй нэгэн. Та ганцаар байхыг илүүд үздэг. Маш мэдрэмтгий, эмзэг гэдгийг ч нэмж хэлэх байна. Харанхуйлсан замыг сонгож байгаагаараа та маш аюулгүй байхыг эрмэлздэг үргэлж таныг ойлгож, хамгаалах нэгнийг хайдгийг харуулж байна. Та бүх зүйлийн гүн утгыг олж мэдэхийг хичээдэг. Бас ганцаардал дунд амар амгалан байдаг. Гэхдээ орчин тойрон, бодит байдлаас айх хэрэггүй. Таны дотоод ертөнц үзэсгэлэнтэй хэдий ч хүмүүсийг урьж, илүү дотно байх гээд үзээрэй. Гэрэлтэх цаг тань болсон.

Сэтгэгдэл бичих