Xaxa.mn

Дэлхийн анхны эвхэгддэг зурагтын үнэ 87 мянган ам.доллар


Өмнөд Солонгосын электрон барааны LG компани удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөж буй эвхэгддэг зурагтны үнийг 87 мянган ам.доллароор тогтоосныг зарлалаа.
Дэлхийн анхны эвхэгддэг зурагтыг хязгаарлагдмал хүрээнд борлуулахаар төлөвлөж байна. 
Өмнөд Солонгост LG компанийн бүтээгдэхүүн борлуулдаг нэрийн барааны долоон дэлгүүрт уг зурагтыг худалдаах аж.
Тухайн дэлгэц нь хэмжээний хувьд харьцангуй бага суурьнаас автоматаар эвхэгддэг аж. Тухайн хэрэглэгч өөрийн хүссэн хэмжээгээр эвхдэг байхаар загварыг нь шийджээ.
 

Шинээр худалдаанд гарах гэж буй эвхэгддэг зурагт эцсийн бүтээгдэхүүн болтлоо амаргүй замыг туулж байна. Учир нь LG компани 2018 оны олон улсын экспо дээр загварыг нь танилцуулж, 2019 оны хавар худалдаанд гаргахаар төлөвлж байсан юм.
Компанийн зүгээс олон нийтэд хүртээмжтэй байдлаар худалдхаар төлөвлөж байсан ч ийнхүү тансаг зэрэглэлийн, хязгаарлагдмал хүрээнд худалдаалахаар шийдвэрлэжээ.
 


Эх сурвалж: The Verge
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us