Xaxa.mn

Эрдэмтэд үзэгчдийн зүрхний цохилтоор хамгийн аймшгийн киног тодорхойлжээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Эрдэмтэд Хэллоуиний баярын өмнө хамгийн аймшгийн киног тодорхойлжээ. “Forbes” сэтгүүлд мэдээлж буйгаар, аймшгийн кинонуудаас ямар кино хамгийн аймаар болохыг тогтоохын тулд Их Британийн “BroadbandChoices” компанийн мэргэжилтнүүд кино үзэгчдийн зүрхний цохилтыг хэмжсэн байна.Туршилтад янз бүрийн насны 50 хүн оролцжээ. Туршилтад оролцогчид кино шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан 50 аймшгийн киног үзэхийн тулд нийтдээ 120 орчим цаг зарцуулсан байна. Хамгийн аймшгийн киног тодорхойлохын тулд эрдэмтэд үзэгчдийн зүрхний цохилтыг хянаж, киноны тайван болон аймшгийн үзэгдлүүдийг үзэж байхын үеийн ялгааг нь хэмжжээ. 
 
 
 
 
Судалгааны дүнд эрдэмтэд үзэгчид хамгийн идэвхтэй хариу үйлдэл үзүүлж байгаа 35 киног жагсаахад хамгийн аймшгийн киногоор Скотт Дерриксоны найруулсан “Sinister” (2012) кино шалгарч, тэргүүн байрыг эзэлжээ. Энэ киног үзэх үеэр үзэгчдийн зүрхний цохилт минутад дунджаар 86 удаа цохиж байсан байна. Энэ нь тайван байдалд байгаа үеийнхээс /минутад 65 удаа/ 32 хувиар илүү юм. Уг киноны хамгийн аймшигтай хэсэг үзэгчдийн зүрх минутад дунджаар 131 удаа хүчтэй цохиж байжээ.
 
 
 
Хамгийн аймшигтай кинонуудын жагсаалтын эхний тавд “Insidious” (2010), “The Conjuring” (2013), “Hereditary” (2018), “Paranormal Activity” (2007) кинонууд орсон байна. Судалгааг есдүгээр сарын 15-30-ны хооронд явуулжээ.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us