Xaxa.mn

Жингээ хасаж, хамгийн "ГОЁ" шагналын эзэн болоорой

Vipexpo.mn сайтын "Спиннинг" буланд  байрлах "Foxy spinning"-г танилцуулж байна. Foxy spinning нь 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсаар байна. Тус клуб нь нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллаж, илүүдэл жинтэй олон хүнд туслахыг зорилгоо болгон ажилладаг.

Мөн дан ганц дугуйтай жийлтээс гадна йог, кросспит, салса болон зумба бүжгийн сургалтуудаа хичээллүүлж байна. "Foxy Spinning"-д хичээллэсэнээр мэргэжлийн чадварлаг багш дасгалжуулагчын тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр хичээллэж, эрч хүч өгөх чанга дуугаралт бүхий хөгжим, стандартад нийцсэн зай талбай, найрсаг хамт олон та бүхнийг хүлээж байна.

Түүнчлэн цар тахлын онцгой дэглэмт энэ өдрүүдэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан тоног төхөөрөмж болон хичээллэж буй өрөөнүүддээ ариутгал, цэвэрлэгээг цаг тутам хийж байгааг дуулгая. Мөн гэрээрээ болон албан байгууллагатаа спиннингээр хичээллэгсдэд зориулан дугуй жийлтийн төхөөрөмжөө түрээслэж байгаа гэнэ шүү. Ингэснээр үнэнч спиннингчид гэрээсээ гарах шаардлагагүй жингээ хасах боломжтой болжээ.

Foxy Spinning-ийн зүгээс ковид-19 цар тахалын онцгой өдрүүдэд спиннинг сонирхогчдод зориулан спиннингийн анхан шатны хичээлийг CD болгон худалдаалж байна. Иймд спиннингээр хичээллэх сонирхолтой, илүүдэл жингээ хасах хүсэлтэй хүн бүр хаана ч хэзээ ч жингээ хасах боломжийг "Foxy Spinning" та бүхэнд олгож байна.

Тэр ч бүү хэл "Foxy Spinning"-ийн зүгээс үнэнч үйлчлүүлэгчиддээ зориулан олон олон хямдрал, урамшууллыг зарладаг бөгөөд 1 жилийн ойн баярынхаа хамгийн "ГОЁ"  шагналтай тэмцээнийг  зарлаж байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us