Xaxa.mn

Танилц: Дэлхийн ТОП 5 Walking Street

Walking Street нь тухайн улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой, аялал жуулчлалаар дамжуулж гадны валютыг эдийн засагтаа оруулж, улсынхаа нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой төв юм. Энэ удаагийн мэдээгээр дэлхийн хамгийн алдартай, жуулчид ихээр очдог аялал жуулчлалын гудамжуудын танилцуулгыг хүргэж байна.
Clarke Quay, Singapore
Кларки Күэй нь Сингапур голын эрэг дагуу байрладаг бөгөөд сард 1 сая жуулчин татдаг. Нийт 5 блокоос бүрдэх энэхүү аялал жуулчлалын бүсийг гудамж гэхээс илүүтэй дүүрэг гэж нэрлэвэл зохилтой. Ази гэлтгүй дэлхийн шөнийн амьдралыг та нэг дороос мэдрэх боломжтой.
Stroget, Copenhagen, Denmark
Дани улсын нийслэл Копенхаген хотын төвд байрлах энэхүү гудамж нь 1962 онд автомашины хөдөлгөөнийг бүрмөсөн хориглож, худалдааны чиглэлээр хөгжиж эхэлснээс хойш жилд олон сая жуулчдыг татах болсон байна. Нийт 1.1 км урт энэхүү гудамж нь дэлхийн хамгийн урт аялал жуулчлалын гудамжнуудын тоонд ордог.
Carnaby Street, London, England
Лондон хотын баруун бүсэд байрлах Карнаби гудам нь дотроо 13 гудамж, 100 гаруй дэлгүүр, 60 орчим бар, ресторантай бөгөөд дуучид, хөгжимчид алхам бүрт тааралдана. Олон үндэстний хоолны соёлтой танилцах, урлагийн тоглолт үзэх болон шоппинг хийх бүх нөхцөл нь бүрдсэн Карнаби гудамж 1973 оноос хойш хөгжсөн.
Flower street, Curitiba, Brazil
Алхам бүрт тааралдах ногоон байгууламж, анхилуун цэцэгсээрээ алдартай энэхүү гудамжаар зочилсон бол бондинио нэртэй улаан автобустай хамт зурагаа заавал даруулаарай. 500 метрын радиуст 400 ресторан, олон тооны дэлгүүрүүд, түүхэн дурсгалууд тааралдах учраас жилийн аль ч улиралд очсон хүний хөлд дарагдаж байдаг.
Itaewon street, Seoul, South Korea
Сөүл хотын Итаэвон дүүрэгт 22,000 орчим иргэн оршин суудаг бөгөөд үүнээс нилээдгүй нь гадаад иргэд байдаг. Дотооддоо олон улсын дүүрэг ч гэж нэрлэгддэг энэ газар бүхий л орны гудамжны хоолыг нэг дороос амталж үзэх боломжтой.
Мишээл Walking Street, УБ хот, Монгол улс

https://news.zindaa.mn/3gp2
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us