Xaxa.mn

Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

Энэ бол 6 настай хүүгийн гайхшруулам хариултын түүх юм. Малын эмч байхдаа би Белкер гэдэг дуудлагатай 10 настай Wolfhound-г үзэхээр дуудагдсан юм. Нохойн эзэн Рон, түүний эхнэр Лиза, бяцхан хүү Шейн нар Белкертэй үнэхээр дотно ба түүнд гайхамшиг тохионо гэдэгт итгэж байлаа.
Би Белкерийг үзэхэд тэр аврагдахаас нэгэнт оройтсон байлаа. Түүний гэр бүлд бид Белкерийн төлөө юу ч хийж чадахгүйгээ хэлээд гэрт нь Euthanasia procedure (унтуулах тариа) хийж өгч болохыг санал болгосон. Тэд ч Белкерыг удаан зовоохгүйн тулд зөвшөөрч унтуулах тариа хийх үед Рон ба Лиза унтуулгыг 6 настай Шейн-д харуулах нь илүү дээр гэж үзсэн. Магадгүй Шейн тэндээс ямар нэг амьдралын туршлага судалж авах байлаа.
Унтуулах тариа хийж байх үед Шейн үнэхээр тайван байсан ба сүүлийн удаа нохойгоо илэхэд юу болоод байгааг тэрээр маш сайн ойлгож байгаа мэт байлаа.. Хэсэг хугацааны дараа Белкер тайвнаар бурхан боллоо. Бяцхан хүү Белкерийн дахиж хэзээ ч сэрэлгүйгээр унтсан гэдгийг ямар ч бэрхшээл, айдасгүйгээр хүлээн зөвшөөрч буй мэт санагдаж байлаа. Бид Белкерийг наc баpcны дараа хэсэг зуур хамт сууж нохой хүнээс яагаад богино насалдаг юм бол оо хэмээн ярилцсан. Тэр зуур чимээгүй сонсож байсан Шейн, Би яагаад гэдгийг мэдэж байна гэв. Тэгэхэд бид түүнрүү анхаарлаа хандуулж эхэллээ. Дараа нь түүний хэлсэн зүйлс намайг гайхшруулав. Би хэзээ ч үүнээс илүү тохиромжтой хариулт сонсож байсангүй. Түүний хариулт миний амьдрах аргыг өөрчилсөн юм. 6 настан маань Хүмүүс бол хэрхэн сайхан амьдрах, үргэлж бусдыг хайрлах, сайн байх зэргийг сурах гэж төрдөг тийм үү гэж хэлээд Тэгэхээр нохой бол эдгээрийг аль хэдийнээ мэддэг учраас биднээс удаан энд байх шаардлагагүй гэв. 
Хэрэв нохой бидний багш байсан бол дараах зүйлсийг заах байсан байх:
-Хайртай хүмүүс тань гэртээ ирэхэд АЗ ЖАРГАЛТАЙГААР тэднийг угтаж авч бай -Хэн нэгнийг хайрласныхаа төлөө хэзээ ч ХАРИУ бүү нэх -Баярласан, талархсан сэтгэлээ ХАРАМГҮЙ илэрхийлж бай -Өөрийгөө ганцаараа энэ хорвоо дээр амьдарч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөр -Амьдрал богинохон тул өдөр бүрийг АЗ ЖАРГАЛТАЙГААР өнгөрөө -Аз жаргалтай аялалд явах боломжийг хэзээ ч бүү алгас -Өөрийнхөө төлөө биш ХАЙРТАЙ ХҮНИЙНХЭЭ төлөө амьдар -Өнгөрсөн ба ирээдүйд санаа зоволгүй ЯГ ОДООГ хайрла -Хайртай хүмүүстээ хайраа ҮЙЛДЛЭЭРЭЭ илэрхийл -БУСДЫГ сайн сонс -Хэн нэгнийг хайрласан бол ЭЦЭС хүртэл нь хайрла -Сайтар НОЙР ав, сайн ХООЛ ид, өдөр бүр ГҮЙН харайж тогло -Хэзээ ч бүү өөрийн биш асуудалд хошуу дүр -Ямагт ҮНЭНЧ л бай. Энэ бол бидний нохойноос сурах аз жаргалын нууц юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us