Xaxa.mn

Реппэрүүдийн ЖИНХЭНЭ ба ОЛОНД танигдсан нэр

Олны анхаарлыг шуудхан татдаг, аль эсвэл амархан цээжлэгддэг нэртэй байна гэдэг алдартнуудын хувьд их чухал. Тиймдээ ч зарим одод эцэг эхээс заяасан нэрээ бус өөрсдийн хоч, тайзны нэрээ илүүтэйгээр ашигладаг. Энэ нийтлэлээрээ залуусын шүтэн биширдэг монгол алдартнуудын жинхэнэ нэр ба олонд танигдсан нэрсийг танилцуулж байна.

BIG GEE

Фэйсбүүк хуудсан дээр улсынхаа ерөнхийлөгчөөс илүү олон like-тай реппэр Big Gee-г шүтэн биширдэг залуус хэдэн мянгаар тоологдоно. Урлагт олон ч жил хүчин зүтгэж, олон ч талаараа үлгэр дуурайл болж яваа түүнийг жинхэнэ нэрийг Мөнх-Эрдэнэ гэдэг. 
1999 оноос хип хоп хөгжимтэй холбогдсон реппэр, продюсер, жүжигчин түүний Gee буюу гайхалтай гэх утгатай хочийг найзууд нь түүнд өгсөн гэнэ.

ROKIT BAY

Одоо ч Эвдэрхий хүн, Нэг өдрийн хаан зэрэг дууны нэрийг сонсохын төдийд маш олон дурсамжаа санаж орхидог хүмүүс цөөнгүй. Магадгүй энэ нь реппэр Rokit Bay хэдий хэмжээний уран бүтээлч болохыг харуулж буй биз ээ.
Хүн бүрд л Rokit Bay эсвэл Пуужин Баяраа нэрээрээ дотно байдаг түүний жинхэнэ нэрийг Баярсайхан гэдэг. Тайзны нэр буюу Rokit Bay нь харин гурван утгыг агуулдаг аж. Түүнийг АНУ-д амьдарч байхад хүмүүс Bay хэмээн дууддаг байсан аж. Тиймээс Rock It, Bay буюу Доргиогоод өг, Bay! гэх утгатай байж болох ч нөгөө талаараа Rocket Bay буюу Пуужин Баяраа ч байж болох юм байна. Харин гурав дахь утга нь raw буюу оригнал дуугаралттай гэсэн утгатай юм. 

168

Монголын дуу хөгжмийн ертөнцөд реппэр 168 яах аргагүй цоо шинэ өнгө төрхийг нэмэн орж ирсэн. Түүний жинхэнэ нэрийг Тэнгис гэдэг. Харин тайзны нэрээ тэрээр Би олсон гэхээсээ илүү энэ нэр намайг олсон хэмээн тайлбарладаг. Гудамжинд алхаж байгаад л бодож олсон уг нэр нь монгол эрчүүдийн дундаж өндөр 168 см, мөн сард ажиллах цагийн тоо Үндсэн хуульд заасны дагуу 168 байдаг зэрэгтэй холбоотой хэмээжээ.

FLA

Нэгэнт л репперүүдийг дурдсан тул LOI4IXСОН бүлгийг орхигдуулж болохгүй биз ээ. Тус бүлгэмийн гишүүн FLA-г та бүхэн Ilt LitWishy Washy зэрэг дуунуудаар нь мэднэ. Түүний жинхэнэ алдрыг харин Жавхлантөгс хэмээдэг. Түүний FLA хэмээх тайзны нэр нь англи хэлний FLY буюу нисэх гэх үгтэй ижил утга санаа агуулдаг ажээ!

ГИНЖИН

Монголын өнөө цагийн Hitmaker буюу хит дуу бүтээгч Ginjin нь мөн л LOI4IXCOН бүлгэмийн гишүүн билээ. Хип хоп хөгжмийн ертөнцөд чамгүй олон жил зүтгэж яваа түүний жинхэнэ нэрийг Гарьд гэдэг. 

AM-C

Дуучин AM-C The Mixx хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлсэн ч өдгөө соло дуучны хувиар тун амжилттай яваа билээ. Сонсоод л баймаар хоолой, шинэлэг дуунуудаараа олны хайрыг хүртсэн түүний жинхэнэ нэрийг харин Энх-Амар хэмээдэг.
Yolo.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us