Xaxa.mn

НЭГ АНГИЙНХАН...

Энэ үйл явдал Судан улсын нэгэн сургуульд болжээ. Ангийн багш нь хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж хамгийн шилдэг хүүхдэд шинэ гутал бэлэглэх болжээ.
Хүүхдүүдэд энэ санаа маш их таалагджээ. Бүгд л зохион бичлэгээ хичээнгүйлэн бичицгээв. Гэвч бүх зохион бичлэгийг уншсан багш хэнийг шалгаруулахаа мэдэхгүй болжээ. Тиймээс хүүхэд бүрийг өөрийнхөө нэрийг цаасан дээр бичиж өгөхийг хүсэв. Ингээд бүх нэрсийг хайрцагт хийж сугалах боллоо. Сугалаагаар гарч ирсэн азтай хүүхдийн нэр Вафаа Абделькарим охины нэр байв. Хүүхдүүд баяр хүргэн алга ташицгааж охинд чин сэтгэлээс баяр хүргэцгээв.
Энэ үнэхээр нүдээ олсон шагнал байлаа. Хэдийгээр сурлага сайн хүүхдүүдийн нэг хэдий ч хуучин уранхай гутал нь бараг л салж унах шахсан байв.
Ангийн багш гэртээ ирээд болсон үйл явдлын тухай нөхөртөө нулимс дуслуулан ярьж өгчээ. Нөхөр нь эхнэрийнхээ хийсэн үйлд ихэд баярласан ч яагаад сэтгэл нь ингэтлээ хөдөлсөн болохыг ойлгоогүй байв. Охин үнэхээр сурлага сайтай ч ангидаа хамгийн ядуу айлын хүүхэд байсан нь үнэн. Харин хариултыг сонссон нөхрийн нүдэнд нулимс гялтганажээ.
Учир нь хайрцагт үлдсэн бусад цааснуудыг үзвэл бүх хүүхэд Вафаа Абделькарим гэсэн нэрийг бичсэн байжээ...
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us