НЬЮ-ЙОРК. /CNN/. Майкл Жорданы 1984 онд анхны гэрээгээ байгуулж байсан NBA-ийн "Чикаго Буллз" багийн 23 дугаартай өмсгөл АНУ-д болсон дуудлага худалдаагаар 320 мянган ам. долларын үнэ хүрч зарагджээ.
Энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан өмсгөлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн өмсгөл болсон байна. Өмнөх дээд үнийг (288 мянган ам.доллар)2020 оны долоодугаар сард болсон дуудлага худалдаагаар тогтоожээ. Тухайн үед 1997/98 оны баруун бүсийн финалын тоглолтын өмсгөлийг үнэ хаялцуулсан байна.
Өдгөө 57 настай Жордан NBA-ийн зургаан удаагийн аварга бөгөөд шигшээ тоглолт бүрд хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байв. Тэрбээр 14 удаа “Бүх оддын тоглолтод” оролцож, гурван удаа үнэ цэнтэй тоглогчоор тодорчээ. Түүнчлэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн юм.
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих