Xaxa.mn

Ордууд яаж стрессээ тайлах вэ?

З.Батцэцэг
Зурхайчид ямар ордныхон яаж стрессээ тайлах тухай  зөвлөж байна. Жил бүрийн сүүлийн сар ачаалал ихтэй байдаг. Энэ жил СOVID-19, жилийн эцсийн тайлан, шинэ жилийн бэлэг гээд та ядарч байна уу? Тэгвэл манай зурхайчид стресс, ядаргаагаа тайлахад ямар ордныхонд юу илүү тохирох талаар зөвлөж байна.
Хонины ордСпа. Хонины ордныхон заримдаа жаахан хурдаа багасгаж амар ч байх нь зүйтэй. Хамгийн сайн тайвшрах арга бол спа. Гэртээ ч хийж болно. Нүүрэндээ дуртай маскаа тавин, биеэ ороогоод, намуухан хөгжим сонсон амарч болно.
Үхрийн орд-Хөгжмийн эмчилгээ, тайвшрал. Чихэвч хийн, хөгжмийн ертөнц рүү шумбаж орох нь үхрийн ордныхонд нэн тохиромжтой. Дуртай дууныхаа жагсаалтыг гаргаад, тухтай газар суун хөгжим сонсож бусад зүйлийг мартаарай.
Ихрийн орд- Бясалгал. Заримдаа ихрийн ордныхонд нэг юманд анхаарлаа төвлөрүүлэхэд амаргүй байдаг.  Тиймээс бясалгал хийгээд үзээрэй. Биеэ даан, интернэтээс тохирох бичлэг олон суралцаж болно.
Мэлхийн орд- Ситком. Мэлхийн ордныхон сэтгэлийн хөдлөл ихтэй.  Эргэн тойрондоо маш нарийн мэдэрдэг. Юманд хэт санаа зовомтгой. Тэдний хувьд хамгийн сайн стресс тайлах арга бол ситком- “Friends” мэтийн эсвэл энгийн сайхан гэгээлэг сериал.
Арслангийн орд- Ном унших. Тэдний хувьд уран зохиолын ном уншин тэс өөр ертөнцөд шумбаж орох. Мэдээж хүнд агууламжтай ном сонгоод хэрэггүй. Фантастик, хайр дурлалын роман эсвэл сайн классик детектив илүү тохиромжтой. Ном уншихад сэтгэлийн түгшүүр багасдаг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Утсаа салгаад, юунд ч сатаарахгүй ном унших бас сайхан шүү.
Охины орд- Хөөстэй баннд хэвтэх. Охины ордныхон маш хөдөлмөрч, тиймээс амархан стресст өртдөг. Тиймээс боломжоороо их амарч байх хэрэгтэй. Сайн тайвшрах аргын нэг бол хөөстэй баннд хэвтэх. Эфирийн масло дусаагаад, сайхан анхилуун үнэртэй лаа асаагаад, тайвшруулах хөгжим сонсоход шууд л тайвширна.
Жинлүүрийн орд- Спорт. Жинлүүрүүд байгалаасаа сайхан сэтгэлтэй хүмүүс.  Гэхдээ заримдаа уурлаж биеэ барихад хэцүү болдог. Уур бухимдлаа гаргаж, сайн тайвшрах арга бол тэдний хувьд спорт. Заавал зааланд очих албагүй, цэвэр агаарт гүйж болно. Гүйлт бол эндорфины ялгаруулалтыг нэмэх аргын нэг.
Хилэнцийн орд- Өдрийн тэмдэглэл. Хилэнцийн ордныхон их бодлогоширонгуй, бүтээлч хүмүүс. Заримдаа тэдэнд санаа бодол, эмоци нь хэт их хуримтлагддаг. Энэ бүгдийгээ цаасан дээр буулгах нь зөв. Өдрийн тэмдэглэл, блог хөтөлж болно. Хамгийн гол нь энэ нь стресс бууруулж, толгойн доторх бодлыг цэгцэлнэ.
Нумын орд- Хошин шоу. Нумыхан их хөгжилтэй хүмүүс. Тиймээс хошин шоунаас тэд таашаал авч чадна. Инээд үнэхээр стрессийн эсрэг шалгарсан арга. Тиймээс нумыхан хошин шоу үзэж бүх зүйлээ марттал инээгээрэй.
Матарын орд- Бүжиг. Дэндүү хариуцлагатай, өөрийгөө маш сайн барьдаг хүмүүс. Заримдаа тэд өөрсдийгөө чөлөөлж сурах хэрэгтэй. Үүнд бүжиг тус болно. Студи байна уу, өрөөндөө байна уу хамаагүй, хөгжмийн хэмнэлээ мэдрээд бүжиглээрэй.
Хумхын орд- Найзууд. Энэ ордныхон их биеэ даасан, ганцаараа цагийг их өнгөрөөдөг. Дандаа ганцаараа байж болохгүй ээ. Тиймээс найз нөхөдтэйгээ уулзан, стрессээ тайлж байх хэрэгтэй.
Загасны орд- Усанд сэлэлт. Загасны орд учраас сэл гэсэн үг биш. Усанд сэлнэ гэдэг хэсэг хугацаанд бодит байдлаас ангижран, байгальтай нэгдэх юм. Ус бол стресс, айдасыг тайлах сайн арга.
Эх сурвалж: www.wday.ru
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us