Xaxa.mn

2020 оны Тренд үгнүүд

Өнгөрч буй энэ жил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүнд жилийн нэг болсон гэдэгтэй бүгд санал нийлнэ. Энэ жил бид амьдралыг харах үзлээ өөрчилж, жижиг зүйлд баярлан, өөртөө байгаа энгийн юмыг ч үнэлж чаддаг болсон.
Хүн төрөлхтнийг нэгтгэсэн нэгэн зүйл байсан нь үг. Цар тахлын улмаас бид өдөрт ямар ч гэсэн хэдэн удаа коронавирус гэж хэлж байлаа. ОХУ-ын А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний хүрээлэнгээс Коронавирус, Өөрийгөө тусгаарлах гэсэн үгийг 2020 оны хамгийн их хэрэглэгдсэн үгийн тоонд оруулжээ.
Өөр ямар үг энэ жил тренд болсныг хамтдаа харцгаая.
Коронавирус, COVID-19
Энэ оны эхээр COVID-19 вирусний тухай анхны мэдээ гарахад бид тоогоогүй. Гэвч удалгүй өвчин бүх дэлхийг хамарч эхлэхэд энэ вирус бидэн дээр ч хүрч ирнэ гэдгийг ойлгосон юм. Хүн төрөлхтөн энэ жил ковидийг гурван үе шаттай хүлээн авсан. Үл тоох, хүлээн авах, эвлэрэх. Харин одоо энэ үгийг хэлэхгүй өдөр гэж байхгүй болжээ. Цаашдаа ч хэлнэ, учир нь эрдэмтэн мэргэд энэ вирус алга болохгүй, хамтдаа амьдрахаас өөр арга алга гэж хэлсэн билээ.
Цар тахал
Англи хэлний Merriam-Webster толь бичиг энэ үгийг хамгийн тренд үг гэж тооцсон. Цар тахал гэдэг үгийг анх хоёрдугаар сарын 3-нд АНУ-д "коронавирус" гэж оношлогдсон өвчтөн анх эмнэлгээс эдгэрэн гарахад хэрэглэжээ. Гуравдугаар сарын 11-нд ДЭМБ албан ёсоор COVID-19 бол цар тахал гэж мэдэгдсэн юм.
Хөл хорио
Энэ жилийн хамгийн алдартай үгс ихэнх нь коронавирустэй холбоотой байна. Аюулт өвчнийг тараахгүйн тулд улс орнууд янз бүрийн хугацаагаар хөл хорио тогтоосон. Хамгийн анх гуравдугаар сард Испани, Итали улс хөл хорио тогтоон, гудамж талбай нь хоосорсон гэрэл зургийг бид хачирхан харж байсан бол одоо өөрсдөө хөл хорионд хэдийн дасжээ.
Өөрийгөө тусгаарлах
Хөл хориотой холбоотой нэг үг бол өөрийгөө тусгаарлах. Халдвар авахаас айсан, мөн торгуулахаас эмээсэн улсууд өөрийгөө тусгаарлаж байлаа. Мөн эмнэлгээс хавьтлын сэжигтэй хүмүүсийг гэрт нь тусгаарлалтад илгээж байв. Өөрийгөө тусгаарлах үеэрээ юу хийж болох талаар маш олон зөвлөгөө гарсан.
Гэрээс ажиллах
Хөл хорио, тусгаарлалтын үеэр олон хүн гэрээсээ ажилласан. Орчин үед компьютер,  интернет байхад л ажиллаж болдог нь юутай сайхан. Эхлээд бүгд эвгүйцэж байсан ч одоо бүгд дасжээ. Ажлын хувцас өмсөхгүй, үс гэзгээ янзлахгүй сайн талтай бол албан газруудад цалин хэмнэх давуу талтай.
Видео хурал, дуудлага
Дотнын хүмүүстэйгээ ярих, ажлын уулзалт хийх, хурал бүгд энэ жил видео гэсэн тодотголтой явагдсан. Zoom моодонд орж, бүх албан газар, засгийн газар хүртэл зүүмдээд эхэлсэн билээ.
Амны хаалт, ариутгалын шингэн
2020 он гарахаас өмнө амны хаалт, маск гэдэг үг Багт наадам, утаатай л холбоотой байлаа. Харин одоо бол бидний өдөр тутмын хувцасны салшгүй нэгэн хэсэг нь маск болсон. Гар ариутгагч шингэн бодис ч бараг бүх хүний цүнхэнд байдаг болжээ.
Эсрэг биет
Энэ үгийг бид бараг хэрэглэдэггүй байсан. Үнэнийг хэлэхэд утгыг нь ч мэддэггүй байжээ. Харин одоо энэ үг паспортын үүрэг гүйцэтгэж магадгүй байна. Эсрэг биетгүй бол та нисэх буудалд ч орж чадахгүй үе ирж магадгүй юм.
Вакцин
Коронавирус гарснаас хойш бид вакцин гарахыг хүлээсэн, одоо ч хүлээсээр байна. Нэг сайн тал нь дэлхийд хэд хэдэн вакцин үйлдвэрлэлтэд ороод байгаа мэдээ. Бид итгэсээр, хүлээсээр байгаа шүү.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us