Xaxa.mn

Giphy: 2020 оны шилдэг 10 хөдөлгөөнт зураг

2020 он хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүнд жилийн нэг байлаа. Байгалийн гамшиг, дайн дажин, цар тахал гээд маш олон зовлон биднийг нөмөрсөн. Ийм үед яаж өөдрөг байх билээ гэж та бодож болох. Гэвч хүмүүс итгэл найдвараа алдалгүй, хүнд хэцүү үед ч нэг нэгнээ хөдөлгөөнт зургаар дэмжиж байлаа. Giphy сервисийн гаргасан шилдэг хөдөлгөөнт зургийн чансаа ч бүхэлд нь авч үзвэл тун өөдрөг жагсаалт гарчээ.
Эмч нарт баярлалаа
Эхний байрны энэ зураг 1.061.535.526 хандалттай. Тэрбум давсан үзэлттэй энэ хөдөлгөөнт зураг COVID-19-ийн эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж байгаа эмч нарт зориулагдсан юм.
Бүгдэд талархлаа
Хоёрдугаар байр эзэлсэн энэ зурагтай ижил эможи энэ жил олон нийтийн сүлжээнд гарсан. Ковидийн эсрэг тэмцэлд зориулсан энэ зургийг 948.335.721 хүн үзжээ.
Зайнаас хайрлах нь
917.045.574 хүн үзсэн.
Хөл хорионы үеийн тэврэлт
Карантины үед их хэрэглэгдсэн зураг. 863.26.912 хандалттай.
Дахиад Хайр
Тавдугаар байрт Хайр зураг шалгарсан. 710.944.919 үзэлт.
ОК
Зайнаас ажиллах үеийн харилцан зохицол, амжилтыг өгүүлсэн энэ зураг 540,192.916 үзэлттэй.
Цар тахлын үеийн бүжиг
Элмогийн хөгжилтэй бүжиг хүнд үед ч өөдрөг байх ёстойг бидэнд сургасан.  493.304 .34 хүн үзсэн.
Бага зэрэг гал
437.896.231 үзэлттэй.
Бид давж чадна
Into Actionеоос гаргасан энэ зураг ирээдүйдээ итгэлтэй бай гэж хэлж байлаа. 423.529.288 үзэлт.
Билли Айлиш – ЛОЛ
Энэ зургийг олон янзаар тайлбарлаж болно. 421.554.616 үзэлт.

https://news.zindaa.mn/3iar
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us