Сахагийн нийслэл Якутск хотыг "ОХУ-ын хүйтний нийслэл" гэж нэрлэдэг. 286 мянган хүнтэй энэ хотынхон энэ нэрэндээ их дуртай.
ОХУ-ын Якутад энэ долоо хоногоос хүйтэрч, -45-50°хэмд хүрснийг Якутын Цаг уурын газраас мэдээллээ. Нутгийнхан ийм хүйтэнд гайхаж ажрахаа хэдийнэ больсон. Учир нь энд жилийн дундаж температур нь -10 хэм.
Якутскт жил бүрийн 12-р сарын 1-нд өвлийн улирлаа угтдаг бөгөөд энэ нь Шинэ жилийн баяртай бараг дүйцэх юм.
Хотын төвийн В.И.Лениний талбай хүйтэн үед иймэрхүү харагддаг.
Хүйтэн ч гэсэн нутгийнхан дулаан хувцасладаг болохоор санаа зовох зүйлгүй. Монголчуудыг ч байлдан дагуулсан годон гутал.
Хүйтэн тул хүнсний зах дээр бараа муудна гэж айх аюулгүй. Харин худалдагч нарт тун хэцүү.
Цасан шуургатай үед цорын ганц унаа нь цаа буга.
Гэхдээ орон нутгийн захиргаанаас хахир хүйтэн цаг агаараа жуулчдыг татах үзүүлэн болгон ашиглаж байгаа. Гадаадын аялал жуулчлалын газруудад Якутскийг "ОХУ-ын хүйтний нийслэл. Арктикийн соёлын төв" хэмээн сурталчилжээ.
Энд -50 хэмээс илүү хүйтэрвэл сурагчдыг хичээлээс нь чөлөөлдөг.
Энэ жилийн хувьд Верхоянск, Покровскод 46-48 хэм хүйтэрсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна.
Цасан шуурга эндхийн байнгын зочин.
Хоёр жилийн өмнө Якутын Оймякон тосгонд 59 хэм хүйтэрснээр 2018 оны дэлхийн хамгийн хүйтэн газар хэргэм зүүсэн. Өвөл -50 хэм давах нь жирийн үзэгдэл ч зарим цахим хуудсанд Якутскт -80 хэм хүртэл хүйтэрдэг гэж бичсэн нь худлаа мэдээ гэнэ.
https://news.zindaa.mn/3iup
Сэтгэгдэл бичих