Xaxa.mn

Жүжигчин Том Круз “Crew Dragon” хөлгөөр ОУСС руу аялна

НЬЮ-ЙОРК. /spacejornal/. Холливудын жүжигчин Том Круз “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр Олон улсын сансрын станц /ОУСС/ руу аялахаар болжээ.АНУ-ын үндэсний сансар судлалын NASA агентлаг жүжигчин Том Крузтэй хамтран сансарт зургийг нь авсан анхны киног бүтээхээр ажиллаж эхэлснээ өнгөрсөн оны тавдугаар сард мэдэгдсэн билээ.
Том Крузийн нислэгийг Техас муж улсын Хьюстон хотод байрладаг “Axiom Space” компани зохион байгуулах аж. Тус компанийг 2005-2015 онд NASA-гийн сансрын станцын хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан Майкл Суффредини үүсгэн байгуулжээ. “Axiom” компани нь ОУСС руу очихыг хүсдэг энгийн хүмүүст зориулсан сансрын аяллыг санал болгодог байна. Тус компани мөн NASA-г ОУСС-ын хөтөлбөрөөс татгалзаж, үйл ажиллагаагаа Саран дээр төвлөрүүлсний дараа бага тойрог замд сансрын станц барих амбицтай төлөвлөгөөтэй аж.
“Axiom Space” компани дөрвөн зорчигч бүхий “Crew Dragon” хөлгийг хөөргөх гэрээг “SpaceX” компанитай байгуулжээ. Дөрвөн зорчигчийн дотор Том Круз, кино продюсер Даг Лиман, Израилын сөнөөгч онгоцны нисэгч Эйтан Стибб нар багтсан байна. Тэдэнтэй хамт нислэгийг удирдах NASA-гийн сансрын нисэгч Майкл Лопес-Алегриа ниснэ. AX-1 хэмээн нэрлэсэн даалгаврын үеэр тэд сансарт 10 хоног аялна. Сансрын аяллыг 10 дугаар сард хийхээр төлөвлөжээ. “Axiom Space” компанийнхан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг тойрог замын станц руу хүргэхэд ямар үнэтэй байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us