“Snap” компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 100 тэрбум ам.доллар даваад, эргэн буурлаа.
“Snapchat”-ийг хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, дижитал зар сурталчилгааны зах зээл эргэн сэргэснээр энэ онд тус компанийн хувьцаа өсөж байна. Цар тахлын үед хэрэглэгчид гэртээ илүү их цаг өнгөрөөх болсноор нийгмийн сүлжээний платформуудын онлайн зар сурталчилгаанаас олох орлого өсөөд байгаа аж.
2020 оны IV улиралд “Snap”-ийг өдөр тутам хэрэглэгчдийн тоо 22 хувиар өсөж, 265 сая хүрсэн байна. “Snap”-ийн орлого 2020 онд 46 хувиар өссөн бол энэ онд өсөлт улам эрчимжинэ гэж тус компани тооцоолжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
Сэтгэгдэл бичих