Xaxa.mn

“Porsche”-ийн шинээр танилцуулсан “Taycan Cross Turismo”-ийн үнэ $112,700

ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч “Porsche” бүрэн цахилгаан "Taycan" загварынхаа шинэ хувилбарыг танилцууллаа. Энэхүү загвар нь илүү том салонтой гэдгээрээ онцлог болсон байна.
“Taycan Cross Turismo” автомашин энэ оны III улиралд худалдаанд гарна. Үнийн хувьд 112 мянга 708 мянган ам.доллароос эхэлнэ. Гол төвлөрөх зах зээл нь АНУ, Их Британи, Норвег болон Герман улс байх төлөвтэй байгаа юм. Өрсөлдөөний хувьд “Tesla” цахилгаан автомашины салбарт тэргүүлэх байр суурьтай байгаа бол “Porsche”-ийн шинэ загвар борлуулалтыг өсгөж, толгой компани “Volkswagen”-ийн өрсөлдөх чадварт дэмжлэг болно гэж шинжээчид үзэж байна.
Цар тахлын улмаас “Porsche”-ийн шинэ цахилгаан загваруудын үйлдвэрлэл саатаад байгаа аж. Автомашин үйлдвэрлэгчдэд 2020 хүндхэн жил байв. Харин “Porsche”-ийн хувьд БНХАУ-д эрэлт сайн байсан тул нийлүүлэлт нь гурван хувиар л буурчээ. “Porsche” 2025 он гэхэд нийт автомашиныхаа 50 хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгохоор зорьж байгаа аж.
М.Эрхэс
Bloomberg Tv
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us