Xaxa.mn

“Waymo”-ийн технологи амь эрсдэх ослоос сэргийлнэ

“Alphabet”-ийн автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэгч “Waymo”-ийн технологи амь эрсдэх ослоос сэргийлнэ гэдгийг тус компани мэдээллээ.
Виртуал орчинд хийсэн туршилтуудаар ослоос хамгаалсан, эрсдэлийг бууруулсан тохиолдлууд давамгайлж байна. 2008-2017 оны хооронд гарсан 70 гаруй ослын бичлэгийг ашиглаж, виртуал орчинд туршжээ. Энэхүү туршилтаар ард талаас нь автомашин хүчтэй мөргөхөөс бусад тохиолдолд “Waymo Driver”-ийн систем идэвхтэй ажиллажээ. Автомат жолоодлогын систем бодит амьдралд ослын үед хэрхэн ажиллах талаар энэ салбарын старт-ап анх удаа мэдээллээ дэлгэсэн тохиолдол боллоо.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Bloomberg Tv
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us