Xaxa.mn

Microsoft компани анхны Edge хөтчийг хөгжүүлэхээ зогсоолоо

Microsoft компани Edge хөтчийн анхны загвар болох Chromium-д суурилаагүй Legacy Edge-ийг хөгжүүлэхээ зогсоолоо. Тус хөтчийг анх Interner Explorer 11 загварыг орлуулан гаргаж ирсэн ба хөгжүүлэлт зогссоноор мэдээллийн аюулгүй байдлын шинэчлэлт хийгдэхгүй аж.
Legacy Edge өмнө нь Spartan гэдэг нэртэй байсан бол түүнийг шинэчлэн Chromium-д суурилсан Microsoft Edge хөтчөөр сольсон. Microsoft Edge-ийн beta загвар 2020 оны нэгдүгээр сард албан ёсоор нээлтээ хийсэн юм.
Legacy Edge хөтөчтэй Windows 10 үйлдлийн системтэй компьютерууд дөрөвдүгээр сараас тус хөтчийг автоматаар сольж шинэ Edge-ийг суулгаж эхэлнэ. Хэрэв таны компьютер шинэ Edge хөтчийг суулгаагүй бол үйлдлийн системдээ update хийх эсвэл Micorsoft сайтаас шууд татаж авах боломжтой.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us