Xaxa.mn

2020 оны хамгийн ашигтай 23 бизнес

Ихэнх хүмүүс ямар салбарт амжилт гаргаж, ямар бизнес эрхлэхийг хүсч байгаагаа мэдэж байж бизнес эрхлэх ажилд гар бие оролцдог. Гэсэн хэдий ч мөн олон бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ хэрхэн эхлүүлэх болон ямар төрлийн бизнес сонгож ажиллах нь шийдэхэд амаргүй, хэцүү асуудлын нэг хэвээр байдаг.
Тиймээс бид бид шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүстээ зориулан 2020 онд хамгийн ашигтай байх бизнес санаануудын жагсаалтыг гаргалаа. Эдгээр бизнес санааг алийг нь ч хэрэгжүүлэхэд их хэмжээний мөнгө шаардахгүй бөгөөд та хичээл зүтгэл авхаалж самбаагаа зөв хослуулснаар эхлэх боломжтой юм.
Технологийн хөгжлөөс хамаарч эдгээр бизнесийн зарим нь интернет хүрээнд явагдахаар зориулагдсан. Гэхдээ яг ч бүгд биш бөгөөд бүгд өөр өөрийн ашиг тусаа тодорхой хугацаанд үзүүлэхүйц танаас шалтгаалан амжилт нь тодорхойлогдох бизнес санаанууд юм.

1. Автомат засвар

Өнөөдөр бид машинаараа нэгээс нөгөө газар луу явж бараг л ихэнх цагаа машиндаа өнгөрөөх болсон нь худлаа биш. Тэгвэл танд энэ хугацаан дээр тоглолт хийхийг санал болгоё. Машинаа засвар луу авч яваад засагдах хүртэл нь хүлээх, дэлгүүрийн гадаа эхнэр нь нөхрөө хүлээх гэх мэт хүлээлгийн мөч бидэнд олон байдаг. Тэгвэл тэр мөчид азаар бүх автомат засвар нэг дор бүрдсэн газар гараад ирвэл хичнээн их цаг хэмнэхийг бодоод үз дээ. Хүмүүс цаг хэмнэсэн, бүх үйлчилгээ нэг дор бүрдсэн боломжийн өртөгтэй үйлчилгээнээс хэзээ ч мөнгө харамладаггүйг санаарай. 
Хэрвээ та механикч мэргэжилтэй бол зай солих, тос тослогоо солих, гар утас засвар, машины гэрэл засах гэх мэт цөөн хэдэн энгийн багаж шаардагдах засвар үйлчилгээг гудамжинд, машины зогсоол дээр, дэлгүүрийн үүдэнд гэх мэт газруудад явуулаад үзэхийг зөвлөж байна.

2. Явуулын түргэн хоол 

Хоолны машин буюу монголчилбол “явуулын гуанз” нь өнөөдөр ашиг нь улам өсөн нэмэгдэж байгаа бизнесийн нэгээр тооцогдох болжээ. Ялангуяа гадуур барилга байгууламжийн түрээс асар өндөр болсон энэ цагт хүмүүс түрээсийн мөнгө төлөхгүйгээр үйл ажиллагаа эрхлэх нь олширсон бөгөөд үүний нэг нь хоолны машинтай болох явдал юм. Хоолны машинтай болсноор танд маш олон шийдлийг өгдөг бөгөөд та орон нутгийн арга хэмжээ, зах худалдааны төв, хотын талбай, машины зогсоол гэх мэт хүн олноор байх газар үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Мөн түүнчлэн та өөрийн ээжийн, эмээгийн гайхалтай хоолны жоруудыг бизнес болгох хамгийн тохиромжтой санаа юм шүү.
Сан Франциско, Портланд, Бостон зэрэг томоохон хотууд аль хэдийнээ энэхүү хоолны машины соёлыг маш түгээмэл ашигладаг болсон учраас жижиг метрополис хотуудад энэхүү санаа хамгийн их хэрэгтэй байгаа. Эдгээр хоолны машинууд нь өөрсдийн тусгай тогтоол, аж ахуй үйл ажиллагааны лиценз, аюулгүй байдлын дагаж мөрдөх стандарттай байх шаардлагатай тул харьяа дүүргийнхээ газартай холбоо барихыг санал болгож байна.

3. Машин угаалгын дуудлага үйлчилгээ

Хамгийн их ашиг олох бизнесүүдийн жагсаалтын ээлжит ашигтай бизнес бол машин угаалгын үйлчилгээ юм. Гэхдээ энгийн угаалгаас юугаараа ялгаатай вэ гэхээр дуудлагын үйлчилгээг ашиглах явдал юм. Та бусдын машиныг дуудлагаар очин цэвэрлэж өгнө гэсэн үг. Завгүй амьдрал дунд хүмүүс заавал бензин тос үрэн хол газар машинаа угаалгах дургүй болжээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг ашиглан дуудлагын машин угаалгыг хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй. Энэхүү бизнесийг хэрэгжүүлэхийн тулд та интернет сүлжээ ашиглан өөрийн үнэ өртөг болон холбоо барих утсыг байрлуулах, бүхээгт машинтай болох, цэвэрлэгээний материалуудтай байхад л хангалттай. Энгийн угаалгын газар шиг танд илүү нэмэлт зардлууд саад болохгүй гэсэн үг.

4. Электроникийн засвар

Өнөө үед хүмүүс электроны хэрэглээнд бүрэн автсан гэвэл буруудахгүй. Хүмүүс бид сэрүүн цагийнхаа ихэнхийг ямар нэгэн дэлгэц ширтэн өнгөрөөдөг бөгөөд энэ нь цаашлаад донтолт үүсгэдэг. Энэхүү өргөн тарсан технологийн донтолт нь магадгүй энэхүү бизнес хөгжих гол шалтгаан болсон байх. Энэ бизнесийн тусламжтайгаар хүмүүс iPhone, Wifi, таблет компьютер гэх мэт зүйлсээ эвдэрч гэмтэхэд нь тусламж авна гэсэн үг юм. Мөн танд зөвлөж хэлэхэд дуудлагаар үйлчилдэг бизнесүүд хүчээ авсныг санаарай. Та хэрэглэчиддээ дуудлагын үйлчилгээг санал болгосноор та бусдаас илүү их амжилттай байх магадлал илүү юм.

5. Мэдээллийн технологийн зөвлөгөө тусламж

Америкчуудын гуравны хоёр нь өөрсдийгөө технологийг мэддэг гэж боддог ч үнэндээ тэд ихэнхдээ технологийн дэмжлэгт найддаг байна. Учир нь сүүлийн үед хүмүүс, компаниуд компьютер эсвэл бусад төхөөрөмжөө хакердуулан хохирох нь ихэсжээ. Харамсалтай нь, асуудал гарахад тэр дор нь тусламж үйлчилгээг авах боломжгүй байдгаасаа болон илүү ихээр хохирон, онлайн хаяг, бизнес, нэр төр зэрэг хохирсон зүйлсээ эргээд сэргээхэд асуудалтай болж ирдэг байна.
Хэрэв танд технологи хялбархан санагддаг, мөн та тэвчээртэй нэгэн бол таны хувьд хамгийн ашигтай бизнес бол яахын аргагүй IT Support буюу мэдээлэл технологийн тусламж үйлчилгээ юм. Танд зөвхөн цаг хугацаа, унаа тэрэг, өөрийн ноу-хау л хэрэгтэй болно – тиймээс энэхүү бага зардалтай бизнесийн загвар нь бараг цэвэр ашиг олж болох хамгийн гайхалтай санаа юм.

6. Хувийн сургагч багш нар

Фитнесд дуртай байдлаа карьер болгон хувиргах нь том корпорацын биеийн тамирын заланд ажиллана гэсэн үг биш бөгөөд үйлчлүүлэгчдээ сургахад өөрийн гэсэн байршилтай байх шаардлагагүй гэсэн үг юм. Машиныхаа ачааны тэвшинд цөөн хэдэн жин, тууз, йогийн дэвсгэр шидэж, фитнесын сургалтаа ногоон талбай дээр ил задгай зохион байгуулаарай. Та үйлчлүүлэгчдийнхээ гэрт ганцаарчилсан хичээл хийх эсвэл орон нутгийн цэцэрлэгт хүрээлэн эсвэл олон нийтийн газар, хотын төвд хувийн дасгалжуулагчаар ажиллах боломжтой. Хүмүүс эрүүл хооллож, илүү их дасгал хийж эхлэхийн хэрээр фитнес, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн нэр хүнд нэмэгдэж, хамгийн ашигтай бизнесүүдийн нэг болж байна.

7. Нярайн болон жирэмсний дараах зөвлөгөө үйлчилгээ

Сүүлийн үед залуу үеийнхэн буюу бидний нэрлэдгээр мянганы-хан өмнөх үеийнхэнтэй харьцуулахад илүү эрт эцэг эх болж байна. 2016 оны судалгаагаар Америкд л гэхэд 1.2 сая мянганы-хан эцэг эх болжээ. Энэ үзүүлэлт нь энэхүү нярайн болон жирэмсний дараах зөвлөгөө үйлчилгээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгоод байна. Учир нь залуу эцэг эхчүүд нярайн талаар мэдлэг, мэдээлэл, жирэмсэн үеийн боловсрол зэргийг юу юунаас илүү чухалд тооцох болжээ. Ялангуяа хөхүүл эхчүүдэд зориулсан зөвлөгөөний эрэлт шинэ төрсөн эхчүүдийн дунд өсч байгаа тул эдгээр мэргэжлүүд таны эхлүүлэх хамгийн ашигтай бизнесүүдийн нэг болж магадгүй юм.

8. Хүүхдэд зориулсан хөгжлийн сургалт, үйл ажиллагаа

АНУ-д хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч боловсролын төсөв хумигдаж байгаа нь уламжлалт мэдлэг болон хөгжим, урлаг, хөнгөн атлетик зэрэг хүүхэд хөгжлийн хичээлүүд ихээхэн багассан гэсэн үг.
Үүний үр дүнд олон эцэг эхчүүд сургуулиас гадуур хүүхдээ хөгжүүлэх зорилгоор хувийн бизнес эрхлэх болжээ. Ташрамд хэлэхэд, таны хувьд хамгийн амжилттай бизнесүүдийн нэг бол гимнастикийн төв, хөгжмийн сургууль, усан сэлэлтийн багш, хүүхдийн йогийн багш эсвэл бусад хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа байж болно. Хэрэв танд залуу оюутан залууст аливааг амархан сургах чадвар байгаа бол та хамгийн ашигтай бизнесийг ч  хийж магадгүй юм.

9. Хүүхдэд зориулсан гар утасны апп, тоглоом

Хэрэв таны сонирхол техник технологи эсвэл тоглоомтой илүү ойрхон бол хамгийн залуу хэрэглэгчдэд зориулж өөрийн авьяасаа ашиглах талаар бодож үзээрэй. Мэргэжилтнүүдийн зөвлөмжөөс үл хамааран таблет, аппликейшн, хүүхдүүдэд зориулсан зөөврийн тоглоомын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна. Хүүхэд эсвэл эцэг эхчүүдэд зориулсан боловсролын аппликешны талаар танд санаа байна уу? Хэрэв тийм бол дараа үеийнхэнд зориулсан гайхалтай санаагаа урагшлуулж, ашиг орлого олох боломжтой энэ бизнесийг бодит ажил хэрэг болгох цаг нь болжээ.

10. Хувцас болон гоёл чимэглэл түрээсийн үйлчилгээ

Хувцас худалдан борлуулахаас гадна бусдад түрээслэх нь багахан хэмжээний зардлаар ихээхэн хэмжээний ашиг олох боломжтой жижиг бизнес гэдгийг та мэдэх үү? Нэг бараа материал нь хэд хэдэн удаагийн орлого олох боломжтой тул эдгээр аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэлээд сайн юм.
Бусад түрээсийн үйлчилгээнд санал болгоогүй хувцас загварын болон хэв маягийн мэдрэмж танд бий юу? Тийм бол танд энэ бизнес хамгийн их тохирно. Хэдий та олон сая долларын үнэтэй загварын стартап нээхэд бэлэн биш байгаа бол орон нутгийн төвшинд ижил төстэй загвараас хэдэн гайхалтай загварыг худалдан авч, түүнээсээ хялбархан ашиг олох боломжийг өөртөө олгоорой. Дуртай гоёл чимэглэл эсвэл хувцаснуудаа цуглуулаад ахлах сургуулийнханд шинэ жилээр, баярт үйл явдлуудаар түрээслээд үзээрэй.  

11. Гэр тохижуулах дундын тоног төхөөрөмжийн түрээс

Хүмүүс бид гэртээ засал чимэглэл хийх, байшингаа янзлах тохижуулах шаардлагатай байнга тулгардаг. Жишээ нь зүлэг засах, цэцэрлэг тохижуулах, байшиндаа засвар хийх гэх мэт. Хүмүүс ийм тохиолдолд ихэвчлэн хажуу айлаасаа, найз нөхдөөсөө багаж төхөөрөмж асууж сурдаг. Тиймээс та худалдаад авчих гэхээр үнэтэй тусдаг тиймэрхүү төхөөрөмжүүдийг яагаад түрээсэлж болохгүй гэж? Хэн нэгний асуусан тоног төхөөрөмжийг тодорхой хугацаанд хэрэглүүлдэг сайхан сэтгэлээ яагаад бяцхан бизнес болгож болохгүй гэж?

12. Амралтын түрээс

Airbnb эсвэл VRBO гэх мэт сайтууд нь ашиглагдаагүй амралтын газар, тэр ч байтугай нэмэлт унтлагын өрөөнөөсөө ашиг олох урьд өмнө хэзээ ч байгаагүй бизнесийг бий болгосон. Нэмж дурдахад Airbnb -ы хост буюу гэрээ, өрөөгөө түрээслэгч нэгэн болох нь тийм ч хэцүү биш бөгөөд эдгээр төрлийн түрээсийн эрэлт сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байна. Тиймээс, хэрэв та аялал жуулчлалын нэн тааламжтай бүсэд амьдардаг бол аялагчдад гэрээ түрээслэх тухай бодоод үзээрэй.

13. Академик сургалтууд

Дахин хэлэхэд технологийн өсөлтийг дагаад онлайн бизнес эрхлэгчид боловсролын платформоор дамжуулан эсвэл бие даан өөрсдийн вэбсайтаар дамжуулан курс санал болгох нь хамгийн ашигтай бизнесийн тоонд орж байна. Тиймээс та эрдэмтэн судлаачдын онолоос эхлэн математик, байгалийн ухаан, түүхийн судлал зэргийн хүрээнд нэмэлт онлайн зааварчилгаа өгөх, эсвэл стандартчилагдсан тестийн бэлтгэл хийх боломжтой.
Та өсвөр насны хүүхдүүдэд алгебрийн гэрийн даалгавраа хийхэд нь туслах зорилгоор эцэг эхчүүдэд зориулсан тойм хичээлийг ч явуулж болно. Хэрэв та бүтээлч сэтгэлгээтэй бол боломжууд үнэхээр хязгааргүй шүү. Та улс төрийн түүх, Буддын шашны онол, пуужингийн шинжлэх ухааны талаар дуртайгаа хуваалцах онлайн курс бий болгож ч болно. Хэрэв та тодорхой нэг сэдвийг илүү сонирхож байгаа бол өөр хэн нэгэн бас түүнийг сонирхох магадлал өндөр байна гэсэн үг.

14. Хэлний сургалт

Нэмж дурдахад харилцаа холбоо сайжирч, хил хязгаар нээлттэй болохын хэрээр дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс шинэ хэл сурахыг эрмэлздэг болжээ. Та англи хэлний асар өндөр оноотой эсэхээс үл хамааран танаас хэл сурах хүсэлтэй хэн нэгэн байх магадлалтай. Тэд хэл сурахад, арга барилаа олж авахын тулд мөнгөө төлөхөд бэлэн байгаа. Ялангуяа 2020 оны хувьд та Араб, Испани, Мандарин зэрэг хамгийн эрэлттэй хэлээр ярьдаг бол таны хувьд хэлний сургалтын бизнес хамгийн амжилттай нь байж болох юм. Хэрэв та бүдэг бадаг хэлээр мэргэшсэн, эсвэл илүү өргөн хэрэглэдэг, эсвэл хэл заахдаа гаргууд бол онлайн дээр суурилсан боловсролын сургалт нь таны хамгийн ашигтай бизнес санаануудын нэг байна гэдэгт итгээрэй.

15. Бизнесийн эсвэл маркетингийн сургалтууд

Хамгийн бодит үнэн бол оюутнууд хэдий бизнесийн чиглэлээр сураад төгссөн ч бизнес амжилттай эрхлэх чадварыг бүрэн эзэмшээгүй байдаг. Эдгээр цоорхойг өөрийн мэдлэг чадвараар нөхөх  нь анхны өртөг багатайгаар шууд эхлэх боломжтой жижиг бизнесийн шилдэг санаануудын нэг мөнөөсөө мөн билээ.
Та өөрийн бизнес эсвэл ажил мэргэжлээрээ ямар чадвар, сургамж эзэмшсэн бэ? B2B онлайн сургалтаар дамжуулан бусад бизнес эрхлэгчидтэй туршлагаа хуваалцаарай. Сургалтын түгээмэл сэдвүүд нь нягтлан бодох бүртгэл, QuickBooks нягтлан бодох бүртгэл, WordPress вэб хөгжүүлэлт, график дизайн, үйлчлүүлэгчдийнхээ сайн саналыг хэрхэн боловсруулах, тэр ч байтугай гайхалтай захидал эсвэл анкет бичих зэрэг орно.

16. Хувийн эрүүл мэнд

Та терапист эсвэл зөвлөгч, йогийн багш, амьдралын дасгалжуулагч эсвэл удаан хугацаагаар бясалгал хийж байгаа нэгэн үү? Хэрэв та хувийн сайн сайхан амьдралын талаар өөрийн гэсэн зарчим, хүсэл эрмэлзэлтэй бол бусдад өөрийнхөө зэн-г олоход нь туслахын зэрэгцээ багагүй орлого олох боломжтой юм. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн мэддэг зүйлээ хуваалцах явдал юм.
Хэрэв та хувийн эрүүл мэнд, онлайн сургалтыг хослуулах талаар эргэлзэж байгаа бол Опраг үзээрэй, түүнээс суралцаарай. Тэр бол хувийн эрүүл мэндийн хатан хаан бөгөөд онлайн сургалтуудыг эхэдж байх үед нь байр сууриа олсон нэгэн юм.  Хүн бүрт өөрийгөө сайжруулах хүсэл эрмэлзэл байдаг бөгөөд энэ нь бизнес эрхлэх бас нэг төрлийн боломжийг олгож байгаа юм.

17. Бусад хоббитой холбоотой сургалтууд

Боловсрол, ажил мэргэжлийн хэтийн төлөвийг дээшлүүлэх, амьдралыг хөнгөвчилж, сэтгэл сэргээх нэг зүйл бол яахын аргагүй чөлөөт цаг, түүнийг зарцуулж байгаа хобби юм. Хэрвээ та ямар нэгэн хобби сонирхдог, түүнийхээ талаар ихийг мэддэг бол бусдад ч бас хоббигоо хөгжүүлэхэд нь тусалж болно шүү дээ. Сүүлийн үед хүмүүс хобби сонирхлынхоо дагуу онлайн сургалт болон влог ихээр явуулах болсон нь одоо цагт хамгийн амжилттай бизнесүүдийн нэг болоод байна. Танд зураг зурах авьяас байгаа юу, эсвэл та видео тоглоом сонирхогч уу? Ямар ч байсан хүмүүс сонирхож байгаа сэдвүүдийнхээ талаар суралцаж, түүндээ цаг болон мөнгөө зориулах дуртай байдаг. Хэрвээ та онлайн хичээлийн загварыг хэрхэн яаж эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол танд зориулсан бизнес эхлүүлэхэд туслах зорилготой олон гайхалтай онлайн сургалтууд байдгийг дуулгая.

18. Нягтлан бодох бүртгэл, данс тооцоо хөтлөх

Нягтлан бодох бүртгэл, данс хөтлөх нь бизнесийн байгууллагуудад байх  зайлшгүй хамгийн чухал орон тоо юм. Гэхдээ олон бизнес эрхлэгчдийн хувьд мөнгөний менежмент гэдэг зүйл удирдан явуулахад, зохицуулахад хамгийн хэцүү зүйлсийн нэг байдаг. Та лицензтэй эсвэл QuickBooks-ийн тэргүүлэгч зэргээс үл хамааран та бизнес эрхлэгчдийн хувийн болон жижиг бизнесийн санхүүг цэгцэлж хувийн бизнесээ эхлүүлэх төгс нэр дэвшигч байх боломжтой юм шүү. Цэвэр ашгийн хэмжээ 19.8% -тай байх тооцоо байгаа тул нягтлан бодох бүртгэл, данс хөтлөх татварын бэлтгэл, цалин хөлсний үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд хамгийн ашигтай бизнес байсаар ирсэн.
Нягтлан бодогчийн хувьд та нэхэмжлэх, цалин хөлс боловсруулах, зардлын тайлан гаргах, бусад зүйлийг хийх боломжтой. Хэрэв та лицензтэй бол бизнес эрхлэгчдэд татвараа бүрдүүлэх, тайлан баланс болон бусад нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг бүрдүүлэх, үйлчлүүлэгчийнхээ ашиг орлогын талаар мэргэжлийн зөвлөмж гаргахад нь туслах боломжтой.

19. Зөвлөгөө өгөх

Хэрэв та бизнесийн ертөнцөд удаан хугацаагаар ажиллаж байсан бол та салбарынхаа мэдлэг, туршлагыг хуваалцаж болох юм. Энэ бүх ноу-хаугаа бие даасан зөвлөх болгон өөрийнхөө цоо шинэ карьерийг бий болгож яагаад болохгүй гэж? Салбарын хурал, арга хэмжээн дээр үг хэлэх, шинээр нээгдэж буй бизнесийн зөвлөхүүдийн зөвлөлд ажиллах эсвэл гэрээний тал дээр зөвлөгөө өгөх, бизнесийн стратегиа тодорхойлоход нь туслах зэрэг үйлчилгээнүүдэд хүмүүс мөнгө төлөх нь ихсэх болсон. Таны ур чадвар ямар байхаас үл хамааран зөвлөх бизнес эрхлэх нь өөрийн арга барилаар ажиллаж байхдаа их орлого олох сайхан арга юм.

20. График дизайн

Хэрэглэгчдийн анхаарлыг татахаар өрсөлдөх брэндүүдийн тоо өсөхийн хэрээр үзэгдэх харагдах зураг, реклам, сурталчилгаа, контент маркетинг нь жижиг бизнес эрхлэгчдэд урьд урьдынхаас илүү чухал болж байна. Тэд өргөн цар хүрээтэй сурталчилгаа эсвэл маркетингийн агентлаг худалдан авах боломжтой эсэхээс үл хамааран бараг бүх жижиг бизнес эрхлэгчид график дизайнер ажиллуулах шаардлагатай болж байна. Та Photoshop, Illustrator, InDesign-ийг хэрхэн ашиглахыг мэдэх үү? Та дизайны чиглэлээр цөөн хэдэн хичээл үзсэн үү, сайн брэнд гаргахыг хүсч байна уу? Та мэдрэмжтэй нэгэн мөн үү? Тэгвэл та энэхүү салбарт хөл тавиад үзэх хэрэгтэй шүү. Та бараг ямар ч нэмэлт зардал гаргахгүй бөгөөд жижиг бизнес эрхлэгчдийн бизнесийг сурталчлан түүнээсээ цаг тутамд багагүй хэмжээний төлбөр авах боломжтой.

21. Сошиал медиа менежер

Ихэнх мянганыхан олон нийтийн сүлжээнд төрж өссөн. Үйлчлүүлэгчдийн тоог олон байлгахын тулд компаниуд олон нийтийн нийгмийн сүлжээг гол сувгаа болгон байнга хөгжүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татаж байх шаардлагатай. Тиймдээ ч аль ч компанид сошиал медиа хөгжүүлэгч шаардлагатай болж байгаа нь нууц биш. Хэрэв та твиттерээр чөлөөтэй жиргэдэг, амьдралаа фэйсбүүкээр дамжуулж ярихдаа сайн, LinkedIn-ээр дамжуулан хийж байсан бүх ажилаа тайлгнадаг нэгэн бол нийгмийн сүлжээний мэдлэгээ өөрийн solopreneur бизнес болгох, тусламж хэрэгтэй бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ашиглах талаар бодож үзээрэй.

22. Маркетингийн зохиолч

Хэрэв та бичгийн болон ярианы тал дээр чадварлаг нэгэн бол авьяас чадвараа ашиглан янз бүрийн компаниудын маркетингийн ажилд зориулж зохиол бичих боломжтой. Энэхүү салбар нь 2021 он гэхэд 412 тэрбум доллараар үнэлэгдэх төлөвтэй байгаа юм. Та анхаарал татахуйц уриа дэвшүүлж байгаа эсэх, эсвэл компанийн санал болгож буй зүйлсийн талаар гүнзгий тайлбар бичих эсэхээс үл хамааран үүнийг бие даасан гэрээт гүйцэтгэгчийн хувьд хийж байгаа бол та ямар ч хамаагүй үйлчилгээнээсээ ашиг олж болно.

23. Виртуал туслахын үйлчилгээ

Эцэст нь виртуал туслах үйлчилгээ гэсэн хамгийн ашигтай бизнесийн санааг энэхүү жагсаалтад орууллаа. Санхүүгийн чиглэлээр ажилладаг гэлтгүй бүхий л захирлууд, бизнес эрхлэгчид болон менежерүүд туслахтай байдаг. Гэвч байгаа орон зайнаасаа тохирсон туслах олно гэдэг нь хэцүү болсон. Тиймээс орон зайг нөхөхийн тулд виртуал туслахууд нь хамгийн зөв сонголт болж байгаа юм. Виртуал туслахын хувьд та үйлчлүүлэгчдээ сонгож, тэдний имэйлүүдийг удирдах, зохион байгуулах, уулзалтын хуваарь, аяллын захиалга болон бусад үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэх, ингэхийн сацуу хуваариа өөрөө бий болгож үйлчлүүлэгчдийнхээ амьдралыг илүү хялбар байлгах боломжтой. Энэхүү ашигтай бизнесийг эхлүүлэхийн тулд танд зөөврийн компьютер болон интернет холболт байхад л хангалттай.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us