Зэрлэг баавгайнаас нохойгоо хамгаалахын тулд хашаан дээрээс байвгайг түлхэж унагасан АНУ-ын Калифорни мужийн өсвөр насны охин Хейли Мориникогийн бичлэг цахим орчинд шуугиан тарьж байна. Тэрбээр энэ талаараа,
“Би зүгээр л маш их чичирч байсан, надаас ийм үйлдэл гарна гэж би мэдээгүй. Би баавгайг түлхсэн гэдэгтээ итгэж чадахгүй байсан" гэж телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн тэрбээр, “Надад ердөө хоёр секунд орчим бодох хугацаа байсан. Миний толгойд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл бол баавгайг түлхэх явдал байв. Валентина нэртэй нохой маань манай гэр бүлийн нэг гишүүн, ээжид минь хамгийн ихээр хань болдог учир миний хувьд маш чухал" гэжээ.
Сэтгэгдэл бичих