Xaxa.mn

Роналдуд дэлхийн дээд амжилт тогтооход зургаан гоол дутуу байна

Португалын шигшээ баг Европын АШТ-ий өмнөх сүүлийн тоглолтоо өнгөрсөн шөнө Израильтай хийж 4:0-ээр бутниргэлээ. Энэ тоглолтын хоёр дахь гоолыг довтлогч Криштиану Роналду Бруну Фернандешийн дамжуулалтаар оруулсан бөгөөд энэ нь түүний шигшээ багтаа хийж буй 104 дэхь гоол байлаа. Шигшээ багтаа оруулсан гоолын дээд амжилтыг Ираны шигшээгийн довтлогч асан Али Даей 109 гоолоор эзэмшдэг юм. Роналду түзүнийг гүйцэж дэлхийн дээд амжилт тогтооход зургаан гоол л дутуу болоод байна.
Криштиану Роналду шигшээ багтаа хийсэн сүүлийн 42 тоглолтдоо 43 гоол оруулаад байна.   
Португал–Израиль 4:0 (2:0, 2:0)
Зургадугаар сарын 9,
Гоол:
1:0 – 42 Бруну Фернандеш, 2:0 – 44 Роналду, 3:0 – 86 Жоау Канселу, 4:0 – 90 Бруну Фернандеш.
Португал – Руй Силва, Пепе, Рубен Диаш (Данилу Перейра, 62), Жоау Канселу, Мендеш, Рубен Невеш (Моутинью, 62), Бруну Фернандеш, Бернарду Силва (Педру Гонсалвеш, 72), Вильям Карвалью (Саншеш, 72), Диогу Жота (Андре Силва, 46), Роналду (Гедеш, 72).
Израиль – Марциано, Даса (Маледе, 87), Арад, Дгани (Балтакса, 72), Тиби, Натхо (Халайла, 62), Менахем (Абу-Ханна, 46), Кинда (Абу-Фани, 62), Лави (Zargary, 87), Соломон, Захави.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us