Xaxa.mn

“Honda Motor” бүрэн цахилгаан “Prologue” загвараа 2024 оноос худалдаанд гаргана

“Honda Motor” компани бүрэн цахилгаан “Prologue” загвар, SUV ангиллын “Acura” загварын цахилгаан хувилбарыг 2024 онд худалдаанд гаргана гэж мэдээллээ.
Өнгөрсөн оноос эхлэн тус компани цахилгаан автомашины үйлдвэрлэлийн чиглэлд “General Motors”-той хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд шинэ загварууд “General Motors”-ийн “Ultium” цэнэг хураагуурыг ашиглах юм байна. “Honda Motor” компани 2040 он гэхэд бензин хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг зогсооно гэж төлөвлөөд байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цахилгаан автомашины дэд бүтцийг сайжруулах, цэнэглэх станцууд байгуулах 174 тэрбум ам.долларын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ нь “Honda Motor”-ийн цахилгаан автомашины чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд түлхэц болсон гэж үзэж байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Bloomberg Tv
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us