Xaxa.mn

“Facebook” компанийн үнэлгээ $1 их наяд давав

“Facebook” компанийн үнэлгээ нэг их наяд ам.доллар давлаа. Ингэснээр энэ үнэлгээнд хамгийн хурдан хугацаанд хүрсэн компани болоод байгаа юм.
Зах зээлд шударга бус өрсөлдсөн хэрэгт буруугүй нь тогтоогдсоноор хувьцааны ханш нь өссөн байна. Тодруулбал: “Facebook”-ийн эсрэг гаргасан хоёр заргыг хүчингүйд тооцсоноор даваа гарагт тус компанийн хувьцааны ханш 4.2 хувиар өсжээ. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд хамгийн огцом өссөн үзүүлэлт болсон юм.

“Facebook”-ийн хувьцааны ханш он гарсаар 30 орчим хувиар өсөөд байгаа аж. Одоогоор “Apple”, “Microsoft”, “Amazon” болон “Alphabet” компани нэг их наяд ам.долларын үнэлгээтэй байна.
Ж.Зоригт | @TeraReader
Bloomberg Tv
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us