Эртнээс монголчууд бид уранхай, цоорхойг таашаадаггүй ер нь бол цээрэлдэг ард түмэн. Гэтэл Япончуудыг дууриаж уранхай оймсыг моданд оруулж буй бололтой.
Өөрөөр хэлбэл, өмнө нь уранхай цоорхой оймс өмсөхдөө бусдаас ичиж санаа зовдог байсан бол одоо тэгэх шаардлагагүй болжээ. “Ekod Works” хэмээх бүтээлч брэндийн хамт олон эрхий хурууны хэсэгтээ цоорхойтой оймс худалдаанд гаргасан байна.
Тус брэндийн дизайнер Фукузава Такаюуки “Хүмүүс цоорсон оймсоо шууд л хаячихдаг учраас оймсыг илүү удаан хугацааны турш өмсөж, байгаль орчиндоо хог хаягдал бага үүсгэхийн тулд ийм санаа бодож олсон” хэмээн тайлбарлажээ.
Сэтгэгдэл бичих