Хөл хорионы үед Clubhouse аппликейшн олон нийтийг уйдаахгүй, мэдээллээс хоцроохгүй давуу талаа ашиглаж трэнд болсон. Тус аппликейшнаар хүмүүс зөвхөн дуу хоолойгоороо холбогддог байсан бол хувийн чат бичдэг болоод удаагүй байгаа юм.
Техникийн багийнхны мэдээлснээр чатлах горим нэмэгдсэн эхний өдөрт 10 сая, долоо хоногт 90 сая мессеж бичигдсэн байна.
Мөн тус аппликейшнийг хэрэглэхэд зөвхөн урилга авсан хэрэглэгч нэвтэрч болдог горимоо цуцалжээ. Уйл ажиллагаа, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд ийм шийдвэр гаргасан байна. Тус аппликейшний лого мөн өөрчлөгдөн рэппэр "21 Savage"-ийн менежер Мэйзи шинэ нүүр царайгаар тодорчээ. Үүний үр дүнд хэрэглэгчээр нэвтрэх хүлээлгийн жагсаалтад байсан 10 сая хүн урилгагүй хэдий ч ээлж дараагаараа нэвтэрч эхэлсэн аж.
Анх олон нийтийн анхаарлыг нууцлаг байдлаараа татаж эхэлсэн Clubhouse аппликейшн олон нийтэд нээлттэй болж буй нь "Twitter Spaces" зэрэг бусад аудио хэлбэрийн цахим сүлжээтэй өрсөлдөх бодлогоос үүдэлтэй юм байна.
Түүнээс гадна анхандаа зөвхөн "Iphone" загварын утас хэрэглэгчид татах боломжтой байсан тус аппликэйшн хоёр сарын өмнөөс "Android" хэрэглэгчдэд нээлттэй болсон байдаг. Мөн үүсгэн байгуулагч Пол Дэвисон, Рохан Сет нар хүмүүсийн анхаарал амархан буурдаг тул эрэлт хэрэгцээгээ алдахгүйн тулд лхагва гараг бүр шинэ нүүр царайг лого болгох зэрэг олон талын арга хэмжээ авах болсноо мэдэгдсэн байна
Эх сурвалж: The Verge
Сэтгэгдэл бичих