Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг сүүлд хэвлэлд өгсөн ярицлагадаа одоогийн компаниа ирээдүйд “metaverse” /бодит болон хиймэл орчныг бүхэлд нь хамруулсан шинэ технологи бүхий 3D сүлжээ/ компани болгох төлөвлөгөөтэй байгаа талаараа ярьжээ.
Түүний хэлснээр өнөөдрийн зарим видео тоглоом, виртуал бодит байдлын (VR) үйлчилгээнүүд ердөө үүний эхлэл аж. Мөн мэргэжилтнүүд “Metaverse”-ийг эцэстээ интернэтийн дараачийн залгамжлагч болох ирээдүйтэй гэж үздэг гэжээ.
VR технологийг хөгжүүлэхэд Фэйсбүүк компани нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байна.
Мөн тус компанийн хэрэгжүүлж буй "Facebook Horizon" төсөл нь энэ салбарт хамгийн ойр чиглэсэн үйл ажиллагаа аж. Үүнээс гадна Зукербэрг ярилцлагадаа компани нь “infinite office” хэмээх шинэ төсөл дээр ажиллаж байгааг мэдээлсэн. Энэ нь хаана байгаагаасаа үл хамааран VR төхөөрөмжийн тусламжтайгаар өөрийн ажиллах орчныг бүрдүүлэх нь энэ төслийн гол зорилт юм хэмээн дурдлаа.
Фэйсбүүкийн захирлын хэлснээр “Орон зайг хавтгай болгосноор хүмүүст маш их боломж нээгдэнэ. Ойрын 5-10 жилийн хугацаанд ихэнх компаниудын тал хувь нь хүмүүсээ зайнаас ажиллуулдаг болно гэж би төсөөлж байна” хэмээн ярилаа.
Metaverse үйлчилгээний талаарх мэдээллийг дараах бичлэгээс үзнэ үү.
Сэтгэгдэл бичих