БНСУ-ын алдарт жүжигчин Пак Сожүн бидний сайн мэдэх “Marvel”-н бүтээл болох “Captain Marvel 2: The Marvels”-ийн жүжигчний багт албан ёсоор нэгджээ.
Жүжигчний хувьд өдгөө 32 настай бөгөөд “Ким нарийн бичгийн дарга”, “Хваранг”, “Шөнийн гүйгч”, “Шимэгч” гэх мэт кинонуудад бүтээсэн дүрээрээ олон улсад ихээхэн танигдсан жүжигчин юм.
Тэрбээр энэхүү кинонд Оскарын шагналт Бри Ларсон, эмэгтэй супер ахмад баатрын дүр Кэрол Данверс нарын хамт тоглох бөгөөд Марвелийн шүтэн бишрэгчид дунд БНСУ-ын алдарт жүжигчин тоглох энэхүү үйл явдлыг ихээхэн таатай хүлээн авч байгаа аж. Мөн түүнийг Солонгос-Америкийн өсвөр насны баатрын дүрд тоглож магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Өмнөд Солонгосын зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Пак Сожүн одоогоор өөр киноны зураг авалттай байгаа бөгөөд түүнийгээ дуусгасны дараагаар “The Marvels” дахь дүрээ бүтээхээр АНУ-ыг зорих төлөвлөгөөтэй байгаа гэсэн юм. Марвелийн бүтээлд тэрбээр дүр бүтээснээр ийнхүү БНСУ-аас уг багтай хамтарч буй гурав дахь жүжигчин болж байгаа аж. Зураг авалтын хувьд энэ жил эхлэх бөгөөд 2023 онд нээлтээ хийх товтой байна.
Эх сурвалж: ChannelnewsAsia
Сэтгэгдэл бичих