Xaxa.mn

Лионель Мессигийн “ПСЖ” клубын 30 дугаартай өмсгөл 20 минутад зарагдаж, дуусжээ

Дэлхийн шилдэг хөл бөмбөгчид олгодог “Алтан бөмбөг” шагналын зургаан удаагийн эзэн Лионель Месси өнгөрсөн даваа гарагт албан ёсоор Испанийн “Барселона” клубээс гарч, Францын “Парис Сент Жермен” клубд нэгдсэн билээ. Нэрт хөл бөмбөгч Лионель Месси “Парис Сент Жермен” клубд 30 дугаартай тоглох юм.

“Парис Сент Жермен” клуб Лионель Мессиг багтаа ирснийг албан ёсоор зарлаж, Лионель Мессигийн өмсгөлийг худалдаанд гаргасан. Нэрт тамирчны 30 дугаартай шинэ клубынх нь өмсгөл 20 минутын дотор бүгд зарагдаж, дуусжээ.  Харин “Парис Сент Жермен” клубын албан ёсны вебсайт дээр нэг цагийн дотор 250 мянган өмсгөл зарагдсан байна.

          Ташрамд дурдахад, “Парис Сент Жермен” клуб түүхэндээ нэг цаг бус нэг жилийн хугацаанд ч 250 мянган өмсгөл худалдаалж байгаагүй юм.
 
Эх сурвалж: Tribuna, Clutch Points
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us