БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 2021 оны эхний 7 сарын Хятад улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын эдийн засгийн үзүүлэлтүүдийг зарлалаа.
Мэдээллээс үзвэл 1-р сараас 7-р сар хүртэл уг салбарын бизнесийн орлого тасралтгүй өсч, нийт 872.1 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.7%-иар өссөн үзүүлэлт аж.
Хэрэглэгчдийн хэрэглээний хөгжлийн үүднээс авч үзвэл 5G хэрэглэгчдийн тоо хурдацтай өсч байна. Долдугаар сарын сүүлчээр тус улсын цахилгаан холбооны гурван үндсэн компанийн гар утас хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 619 саяд хүрч, өмнөх оны эцсээс 25.21 саяар өсчээ. Үүний дотор 5G гар утасны хэрэглэгчийн тоо 392 саяд хүрч, өмнөх оны эцсээс 193 саяар өссөн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл бичих