Xaxa.mn

Месси яагаад 30 дугаарыг сонгосон бэ?

“30” дугаар. Францын лигт энэ дугаарыг гуравдугаар зэрэглэлийн хөлбөмбөгчдөд олгодог уламжлалтай юм байна. “1-10” дугаарыг багийн хамгийн шилдэг тоглогчдод. “11-20” дугаарыг ур чадвараар хоёрт жагсах тоглогчдод. “21-30” хүртэлх дугаарыг гуравдугаар зэргийн тоглогчдод. Тиймээс 30 гэсэн дугаарыг Францын лигт ихэвчлэн хаалгачид зүүдэг жишигтэй аж.
 
Багийн зүгээс Мессид 19 дугаарыг санал болгосон ч энэ дугаар таалагдсангүй. Мессиг өдөр шөнөгүй ятгаж, Парис Сан Жермен багтаа урвуулсан Неймар үүнд санаа зовж, өөрийн зүүж буй 10 гэсэн дугаараа санал болгожээ.
 
Харин Месси “Барселона” багт 20 орчим жил зүүсэн дасал дугаараа авахаас татгалзсан байна. Тэрбээр “Би одоо Барселонад биш, Парис Сан Жерменд харьяалагдах болсон.  Барсад энэ дугаарыг надтай өрсөлдөх тоглогч гарахгүй. Харин Парис Сан Жерменд би энэ дугаарыг зүүх албагүй. Би дасал болсон дугаараасаа татгалзаж байна. Учир нь миний хувьд хөлбөмбөгийн амьдрал дахь шинэ хуудас нээгдэж байна. Энэ хуудсыг би 30 гэсэн шинэ дугаартай бичих хүсэлтэй байна. Шилдэг довтлогч Неймар, Мбаппе нарын хамт Поччеттиногийн удирдлага дор хамгийн дээд амжилт тогтоохыг эрмэлзэнэ” гэж Ргаnсе-24 телевизэд ярилцлага өгсөн байна.
 
 
Э.ОтгонжаргалЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us