“Ford” компанийн энэ онд танилцуулсан “Maverick” загварын урьдчилсан захиалгын тоо 100 мянга давсныг тус компани мэдээллээ.
Энэхүү загвар нь бусад ачааны автомашины загвараас арай бага оврынх байна. Хэдий захиалга урьдчилсан төлбөрөөр баталгаажаагүй ч тус компани зорилтот борлуулалтын дүндээ хүрэх төлөвтэй байгаа юм.
“Ford” компани өмнө нь бүрэн цахилгаан “Mach-E” болон SUV ангиллын “Bronco” загварууддаа мөн адил аргаар захиалга авч байсан юм. Шинэ загварын үнэ 20 мянган ам.доллароос эхэлж байгаа бөгөөд энэ онд багтан худалдаанд гарна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Bloomberg tv
Сэтгэгдэл бичих