Xaxa.mn

Жүжигчин Дуэйн Жонсон хэмээн андуурагддаг цагдаа

Холливудын алдарт жүжигчин, Рок хочоороо алдартай Дуэйн Жонсонтой "усны дусал мэт" адилхан цагдаа цахим орчинд олны анхаарлыг татаж байна.

Юта мужийн офицер, 37 настай  Эрик Филдсийг хүмүүс жүжигчин Роктой андуурдаг. Түүний алдарт жүжигчинтэй төстэй шинж чанар нь эхнэрт нь хүртэл анзаарагддаг хэмээжээ. Өдгөө 49 настай жүжигчин Дуэйн Жонсонтой түүнийг адилхан харагдуулдаг зүйл нь халзан толгой болон толгой, биеийн бүтэц, өндөр гэх мэт зүйлс нөлөөлдөг байна.
Холливудын алдарт жүжигчинтэй адилхан харагдахын нэг давуу тал нь нутгийн иргэдтэй холбоо тогтооход тусалдаг гээд "Бид зөвхөн хууль сахиулах бус олон нийтэд хүрч ажиллан, харилцаагаа өргөжүүлж, хөршүүд болж, нөхөрсөг байдлыг эрхэмлэх дуртай" гэжээ.

Мөн тэрээр “Нэг талаараа нохой зодооны мундаг тамирчин, чадварлаг жүжигчинтэй төстэй хэмээхэд сайхан санагддаг ч би зүгээр л өөрөөрөө байгаа минь энэ юм. Түүнийг дуурайж, албаар адилхан болох гэсэн хүсэл байхгүй. Би хэн нэгний хувьд тухайн өдөрт нь инээд баясал бэлэглэж байдагтаа баяртай байдаг” гэжээ.

Цагдаагийн албанд 17 жил ажиллаж буй Филдс хүмүүс түүнийг Дуэйн Жонсонтой андуурдагт бараг дасжээ. Өнгөрсөн баасан гаригт орон нутгийн Walmart-ийн ажилтан Тайлер цагдаагийн дүрэмт хувцастай Филдстэй авахуулсан зургаа фэйсбүүк дээр хуваалцсаны дараа олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд хүмүүс Филдс, Жонсон хоёр хамтдаа зургаа авахуулах боломжтой эсэхийг асуухад шерифийн алба хошигнон "Бид хичээсэн. Гэхдээ тэд өмнө нь таарч байгаагүй ч хэзээ нэгэн цагт таарахыг үгүйсгэхгүй шүү дээ" гэжээ.
Эх сурвалж: Today
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us