Ази баатартай “Шан-Чи болон Арван Бөгжний Домог” кино нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүдэд Box Office-ийг тэргүүллээ. 2021 оны 9-р сарын 6-ны өдөр Box Office Mojo-д нийтэлснээр 2021 оны 9-р сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн “Шан-Чи” кино амралтын 3 өдөрт 71.4 сая доллар, Хөдөлмөрчдийн өдрийг оролцуулаад 4 өдөрт 83.5 сая долларын ашиг олж, 1-рт бичигдсэн байна. Энэ нь 2007 онд “Halloween”-ий шинэчилсэн хувилбараар Хөдөлмөрчдийн өдрөөр олсон ашгийн рекорд(4 өдөрт 30.59 сая доллар)-ыг 14 жилийн дараа эвдэж шинэ рекорд тогтоогоод байна.
Америкийн Хөдөлмөрчдийн өдрийн амралт нь зуны улирлын сүүлээр болж хүмүүс зугаалгаар явах зэрэг агаар салхинд гардаг цаг үе гэж тооцогдож, Холливудад урт амралтын үе ч гэсэн том бүтээлийн нээлтээ хийдэггүй “Dead zone” хугацаа гэж үздэг. Ийм шалтгааны улмаас борлуулалт багатай жижиг бүтээлүүд энэ үед олны хүртээл болдог байсан бол “Шан-Чи” киноны анх төлөвлөж байсан нээлтээ хийх өдөр хойшлогдсон учраас аргагүйн эрхэнд Хөдөлмөрчдийн өдрийн амралтыг сонгож нээлтээ хийжээ.
Түүгээр зогсохгүй “Шан-Чи” нээлтээ хийхийн зэрэгцээ олон рекордуудыг шинээр тогтоов. “It”(2017), “It Chapter Two”(2019) кинонуудын араас 9-р сард нээлтээ хийн ашиг олсон киноны 3-т бичигдэж, энэ жилийн шинэ бүтээлүүдээс Марвелын “Black Widow”(80.37 сая доллар) киноны араас нээлтийн өдрүүдээр орлого ихтэй киноны 2-рт бичигдлээ. Ковид 19-ийн улмаас кино театруудын эргэн тойронд нөхцөл байдал сайн биш байгаа боловч хүлээлтээс илүү үр дүн гарсан гэж үзэж болно.
“Шан-Чи болон Арван Бөгжний Домог” кино Марвелын анхны Ази баатартай соло кино бөгөөд дотоодын төдийгүй гадаадын олон кинонд дурлагсдын анхаарлыг татаж байна. Марвелын “Арван бөгж”-ний агуу домгийн хүчээр харанхуй ертөнцийг захирч ирсэн аав Вэньву(Тони Люн), алуурчны замаас татгалзан өөрийн жинхэнэ хүч чадлаа ухаарсан ер бусын баатар Шан-Чи(Симу Лю)-ийн зайлсхийх аргагүй хувь тавилангийн тэмцлийг харуулжээ. Нетфликсийн “Kim’s Convenience”-аар олонд танигдсан Хятад гаралтай Канад жүжигчин Симу Лю гол дүр Шан-Чигийн дүрийг бүтээж, Тони Люн Шан-Чигийн аав Веньвугийн дүрийг бүтээжээ.
“Шан-Чи болон Арван Бөгжний Домог” кино нь цагаан хүмүүсээр дүүрэн байсан Марвелын супер баатартай кинонд Ази баатар гарч ирж байгаа нь хүлээлтийг үүсгэхийн зэрэгцээ олон ч асуудлууд дагуулсан. Гэвч сонирхолтой, үзүүштэй байгаа нь санаа зоволтыг намжаагаад байна.
Эх сурвалж: Reporter.mn
Сэтгэгдэл бичих