Xaxa.mn

Илон Маскийн нохойны зураг криптовалютын үнийг огцом өсгөв

Tesla болон SpaceX-ийн тэргүүн Илон Маск твиттерт нохойныхоо зургийг оруулж, нэрийг нь бичсэн даруйд Shiba Floki криптовалютын үнэ 907 хувь, Floki Inu-гийн үнэ 100 хувиар нэмэгджээ.
Илон Маск есдүгээр сарын 13-ны даваа гарагт шиба-ину үүлдрийн Флоки нэртэй нохойныхоо зургийг өөрийн сошиал хуудастаа оруулжээ. Гол нь ийм үүлдрийн нохойдоо Floki гэдэг нэр өгсөн нь ижил төстэй нэртэй криптовалютын үнэ  өсөхөд нөлөөлжээ.
Илон Маскийн жиргээ криптовалютын зах зээлд маш хүчтэй нөлөө үзүүлдэг учир АНУ-ын Хөрөнгийн бирж, Үнэт Цаасны Хорооноос пост, жиргээнүүдээ хуульчтайгаа ярилцаж байж нийтлэхийг анхааруулсан удаатай юм.
Маскийн пост, жиргээнүүд хөрөнгө оруулагчдад хүчтэй нөлөөлдгийг өнгөрсөн гуравдугаар сард Pipslay судалгааны компанийн дүн нотолсон юм. Тэдний судалгаагаар Илон Маскийн постоос хамааран АНУ-ын 30 мянган иргэн хөрөнгө оруулалт хийсэн байх юм уу,  эсвэл хөрөнгө оруулалт хийх тухай бодох болсон гэж хариулсан байна. Судалгаанд оролцогчдын 21 хувь нь Илон Маскийн постыг дагаж нэг удаа хөрөнгө оруулалт шууд хийсэн гэсэн бол 16 хувь нь нэгээс олон удаа хөрөнгө оруулалт хийсэн байжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us