Xaxa.mn

Алдар цуугаа мандуулж буй “Шан-Чи ба Арван бөгжний домог” Хятадад цацагдаагүй байна

Марвел Хятадыг санаж “Шан-Чи ба арван бөгжний домог”-ыг гаргасан. Мөн Канад гол дүрийн жүжигчин Симу Лю ч Хятадад төрсөн. Түүний ярианы ихэнх хэсэг нь Мандарин хэл дээр байдаг. Жүжигчдийн дунд түүхэн дэх хамгийн том хятад хэлээр ярьдаг кино оддын нэг Тони Леун ч мөн энэ кинонд багтсан.
Марвелийн анхны Ази супер баатрын кино нь хит болж, Зүүн Ази болон дэлхийн бусад зах зээлд магтаал, тасалбарын борлуулалтаараа тасарч байгаа. Харамсалтай хайрт эх орныг нь санагалзаж хийсэн ч сайнаар хүлээж авахгүй байгаа ганц газар нь Хятад болоод байна.
Марвелийг эзэмшдэг Дисней нь киног өргөн цар хүрээтэй, гэхдээ цензур ихтэй кино зах зээлд үзүүлэхийн тулд Бээжингийн зохицуулагчдаас зөвшөөрөл аваагүй байна. Шалтгаан нь тодорхойгүй байгаа ч "Шан-Чи" нь АНУ, Хятадын харилцааны хамгийн доод цэгийн хохирогч байж магадгүй юм.
Хятад улс мөн барууны нөлөөний эсрэг ухарч, үндсэрхэг үзэлтнүүд гадаадын ном, кино, англи хэлний хичээлийг буруушааж байгаа. Тэд бүр жүжигчин Люг 1990-ээд оны дундуур, жаахан байхдаа орхисон эх орныхоо талаар ярьсан хэмээн шүүмжилж байна.
Б.Бүжлхамаа
ww.nytimes.com
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us