Xaxa.mn

"Squid game" цувралын гол дүрийн жүжигчдийн танилцуулга


Энэ сарын 17-ны өдөр Netflix кино платформд нээлтээ хийсэн "Squid game" гэх солонгосын олон ангит цуврал гарсан даруйдаа үзэгчдийг шуугиулаад зогсохгүй тус компанийн хамгийн өндөр оноотой уран бүтээлүүдийн нэгээр шалгарсан тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл Азийн гэлтгүй дэлхийн кино урлагийн зах зээлийг донсолгож буй уг олон ангит цувралд дүр бүтээсэн жүжигчдийн тухай товчхон мэдээллийг хүргэе. 
Нэр: И Жон Жэ 
Төрсөн он сар: 1973 оны 3 дугаар сарын 15
Төрсөн газар: Өмнөд Солонгос
Төгссөн сургууль: Донкүк их сургууль
Өндөр: 180 см
Тэрбээр анх урлагийн салбарт моделийн мэргэжлээр 1993 онд хөл тавьсан бөгөөд тухайн ондоо "Dinosaur Teacher" гэх SBS телевизийн олон ангит кинонд жижиг дүр бүтээж жүжигчин болох алхмаа тавьж байжээ. Анх түүнийг кафед ажилладаг байхад нь алдарт дизайнер Ха Юун Сү моделиор ажиллах санал тавьж карьерийг нь эхлүүлж өгсөн гэж ярьдаг. Харин үүнээс хойш телевиз болон дэлгэцийн кино бүтээлд тасралтгүй тоглож олон танигдсан алдартан болсон юм. Түүний тоглосон онцлох бүтээлүүдээс дурдвал Sandglass (SBS / 1995), The Housemaid(2010), The Thieves(2012), Along With the Gods: The Two Worlds(2017), Deliver Us From Evil(2020), Hunt (2021) зэрэг юм. Жүжиглэхээс гадна Жон Жэ нь Сөүлд итали хоолны сүлжээ ресторан нээж, үл хөдлөх хөрөнгө болон жүжигчдийг бэлтгэдэг компани байгуулж амжилттай яваа нэгэн юм.
Нэр: Пак Хэ Сү 
Төрсөн он сар: 1981 оны 11 дүгээр сарын 21
Төрсөн газар: Өмнөд Солонгос
Өндөр: 181 см
Тэрбээр 2007 онд "Mister Lobby" гэх театрын жүжигт тоглож дебютээ хийж байсан ба 2012 оноос л "God of War" хэмээх "MBC" телевизийн олон ангит кинонд дүр бүтээн кино урлагт хөл тавьсан байна. Дараагаар нь Six Flying Dragons(2015), Legend of the Blue Sea(2016), Prison Playbook(2017), By Quantum Physics: A Nightlife Venture(2019), Time to Hunt(2020) гэх мэт бүтээлд дүрээ мөнхөлжээ. Түүнчлэн 2018 онд "The Seoul Awards"-аас "Prison Playbook" киногоороо "Шинэ залуу жүжигчин" шагналыг авсан юм. 
Нэр: Жон Ху Ён
Төрсөн он сар: 1994 оны 6 дугаар сарын 23
Төрсөн газар: Өмнөд Солонгос
Өндөр: 176см
Тэрбээр 16 насандаа моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд "Squid game" цуврал нь дүр бүтээж буй анхны кино нь ажээ. "Models.com"-ын эрхлэн гаргадаг жагсаалтад солонгосын шилдэг 50 моделийн нэгээр нэрлэгдэж байсан бол "Korea’s next top model" шоунд оролцож шилдэг хоёрт шалгарч байсан байна. Үүний зэрэгцээ дэлхийн алдарт Vogue Girl Korea, Nylon Korea, ELLE Wedding, W Korea, Dazed, Harper’s Bazaar Korea зэрэг сэтгүүлийн нүүрэнд гарч байсанаас гадна Сөүлийн загварын долоо хоног болон олон олон дэлхийн брендүүдийн загварын шоуны тайзнаа алхаж байжээ. Мөн 2015 оноос хойш жүжигчин Lee Dong-hwi-тэй үерхэж байгаа гэдгийг хоёр тал баталсан юм. 
Нэр: Ви Ха Жүн
Төрсөн он сар: 1991 оны 8 дугаар сарын 5
Төрсөн газар: Өмнөд Солонгос
Өндөр: 180см
Тэрбээр 2012 онд "Peace in Them" гэх богино хэмжээний кинонд тоглож жүжигчний карьер нь эхэлсэн ба 2015 онд "Coin Locker Girl" кинонд дүр бүтээж олонд илүү танигдсан юм. Үүний дараагаар Bad Guys Always Die(2015), Goodbye Mr. Black(2016), Something in the Rain(2018), Gonjiam: Haunted Asylum(2018), Girl Cops(2019), 18 Again(2020) зэрэг бүтээлд тоглож Солонгос төдийгүй Азид нэр хүндээ олсон өсч буй залуу уран бүтээлч юм. 
Тус киноны талаар товчхон өгүүлбэл маш өндөр шагналтай амь өрссөн тоглоомын тэмцээнд оролцохоор ирж буй бүлэг хүмүүсийн амьдралын төлөө тэмцэж буй тухай юм. Харамсалтай нь тоглоомын бооцоо өндөр хэдий ч амиараа төлөх аюултай. Мөн тэдний төсөөлж байснаас тэс өөр орчин угтаж авснаар киноны үйл явдал үргэлжилнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us