Саяхан Бразилийн Эспирито Санто мужийн Кариакика хотод нэгэн хачирхалтай үйл явдал болжээ. Мал эмнэлгийн гадаах камерт нэгэн нохой эмнэлгийн үүд рүү явж, гадаах довжоон дээр хэвтэж байсан нь бичигджээ.
Тус эмнэлгийн малын эмч Родригес де Оливейра түүнийг хараад хээлтэй, гөлөглөх гэж байгааг анзаарч, эргэлзэлгүйгээр түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Түүнд Амига (найз гэсэн утгатай) хэмээн нэр өгсөн ба тэрээр аюулгүй орчинд эмчийн асрамжид зургаан хөөрхөн гөлөг төрүүлжээ. Нэг үгээр Амига төрөх дөхсөн үедээ хаашаа явах ёстойгоо, гөлөгнүүдээ эрүүл саруул байлгахын тулд юу хийх ёстойгоо сайн мэддэг нохой байв.
Гэнэтийн явдал үүгээр дууссангүй. Гөлөгнүүд төрөх үед болон төрсний дараа тэдний эцэг нохой (малын эмч нарын туршлага дээр үндэслэсэн таамаглалын дагуу) эмнэлгийн гадна тэвчээртэй хүлээж байв.
Нохдын гэр бүл одоо эрүүл саруул байгаа ба сайн эзэнтэй болохоо хүлээж байгаа аж.
Энэхүү үйл явдал нь амьтад бидний бодож байгаагаас илүү ухаантай төдийгүй зарим мал эмнэлгийн ажилтнууд эгэл жилийн баатар болохыг энгийнээр харуулжээ. Малын эмч хээлтэй нохойг гудамжинд орхиж болох байсан ч тэр тэгээгүй. Тэр өдөр эмч ажлаасаа түр чөлөө авч, гөлөгнүүдийг төрөхөд нь гардан тусалжээ. Тэр үүнийхээ төлөө цалин аваагүй ба сайхан сэтгэлийн үүднээс хийжээ.
Гэрийн тэжээвэр амьтан бол асар том үүрэг хариуцлага бөгөөд дараа нь гаргаад хаяж болох, хүссэн үедээ тоглох тоглоом биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй юм. Гэрийн тэжээвэр амьтан авахаасаа өмнө түүний давуу болон сул талыг анхаарч үзэх шаардлагатай. Таны хувьд болон хүүхдэд тань энэ нь зүгээр л хөгжилтэй, тоглоом шиг санагдаж болох ч тэдний хувьд энэ бол амьдрал, аз жаргал нь байдаг юм.
Эх сурвалж: BP
Сэтгэгдэл бичих