Xaxa.mn

"Squid game" цувралд гардаг утасны дугаарын жинхэнэ эзэнд өдөрт 4000 орчим дуудлага ирэх болжээ

АНУ-ын “Netflix” стриминг үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болж буй БНСУ-ын “Squid Game” цувралд гардаг утасны дугаарын жинхэнэ эзэнд өдөрт олон мянган дуудлага, зурвас ирэх болжээ.  
“South China Morning Post” сонины мэдээлснээр, уг утасны дугаарын жинхэнэ эзэн БНСУ-ын Гёнги мужид амьдардаг 40 орчим насны иргэн ажээ. 
Тэрээр “MBC” мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа, “Squid game” цуврал нээлтээ хийснээс хойш түүнд өдөрт 4000 орчим дуудлага ирэх болсныг дурдсан байна. Түүнчлэн ихэнх дуудлага нь хүүхдүүдээс ирдэг бөгөөд тэд “тоглоомонд” оролцохыг хүсэж буйгаа илэрхийлдэг болохыг онцолжээ.  
Мөн тэрээр гар утасны дугаарыг нь “Squid game” цувралд гардаг нэрийн хуудсан дээр харуулдаг гэдгийг мэдэх хүртэл хуурамч дуудлага хүлээн авч байна гэж бодож байснаа хуваалцжээ.
Өдөр шөнөгүй утасгүй дуудлага, зурвас, зураг хүлээн авдаг хэдий ч 10 жил ашигласан төдийгүй уг дугаар нь түүний бизнестэй холбоотой байсан тул сольж чадахгүй байгаа гэдгээ “MBC” мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тодруулбал, “Squid game” цувралын эхний ангид нэгэн нууцлаг хүн маш өндөр шагналын сантай тоглоомд оролцох хүсэлтийг гол дүрийн жүжигчинд  тавьж, найман оронтой утасны дугаар бүхий нэрийн хуудсаа өгдөг хэсэг гардаг.  
Орон нутгийн “Hankook Ilbo” сонины мэдээлснээр, “Netflix” компани уг асуудлыг шийдвэрлэхийн тулд утасны дугаарын жинхэнэ эзэмшигчтэй холбогджээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын Үндэсний Хувьсгалт Намын дарга Ху Гён Ён утасны дугаарыг 100 сая вон буюу 85000 ам.доллароор худалдаж авах санал тавиад байгаа аж.
" "Squid Game” цувралын нэрийн хуудсан дээр гардаг утасны дугаарын жинхэнэ эзэн олон мянган хуурамч дуудлага авч байгаа талаар би сонссон. Би энэ дугаарыг 100 сая воноор худалдаж авахад бэлэн байна” гэж тэрээр “Facebook” хуудсандаа нийтэлсэн байна. 
Эх сурвалж: Montsame.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us