Зарим хүмүүст оршуулгын үеэр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэцүү байдаг гэвч Гана улсад уйлах болон гашуудах нь зайлшгүй байх ёстой зүйлүүд юм. Нас барагсдын араас хэдий хэмжээгээр их уйлна төдий чинээгээр тэр хүн амь ахуйдаа бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байсныг тодорхойлдог ажээ. Ийм учраас мэргэжлийн "уйлагчдад" мөнгө төлж гашуудаж буй дүр зураг захиалах хүмүүс их байдаг байна.
Ами Докли (Ami Dokli) бол Гана улсын мэргэжлийн "гашуудагчдын" нэг багийн ахлагч юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа хүмүүс оршуулгын үеэр уйлж чаддаггүй тул үүнийг мэргэжлийн хүмүүст даатгадаг аж. Докли болон бусад багийн эмэгтэйчүүд бүгд бэлэвсэн бөгөөд өөрсдийн нөхрүүдээ нас барсны дараагаар хүмүүст өөрсдийн ойр дотнынхноо хангалттай сайн үдэхэд нь туслах зорилгоор нэгджээ.
Гэвч танихгүй хүнийхээ араас уйлах амаргүй тул өөрсдийн ажлын хөлсийг тухайн оршуулгын төсвөөс хамааруулж авдаг байна. Хэрэв оршуулгын төсөв өндөр бол нулимсны үнэ ч дагаж өсдөг юм. Захиалагчид уйлуулах төрлөө сонгож болдог: нулимс унагах, хашхирч уйлах, маш их сэтгэл хөдлөлтэй болон газраар өнхрөх гэх мэт.
Мэргэжлийн гашуудал бол Гана улсын оршуулах ёслолын ганц сонин хачин зүйл биш юм. Нас барагсдыг үдэх ёслолд хуримд үрдгээс их мөнгө үрэх нь олонтаа. Нэгэн оршуулгын ёслол зохион байгуулагчдын хэлснээр ойролцоогоор оршуулга 15аас 20 мянган ам.долларын үнэтэй байдаг гэжээ. Гол ёслолын өмнө оршуулга болох тухай самбар байршуулахаас эхэлдэг.
Үүнээс гадна гашуудагчид нас барагсдын ар гэрийнхэнд илүү их мөнгө цуглуулах боломж олгодог ажээ.
"Бидний мэргэжлийн үйл ажиллагаа хүмүүсийг нас барагсдын гэр бүлийнхэнд илүү их хандив цуглуулахад тусалдаг. Энэ бол биднийг хөлсөлдөг гол шалтгаан".
Сэтгэгдэл бичих