Xaxa.mn

“Toyota Motor” цахилгаан хөдөлгүүртэй “bZ4X” загвараа танилцууллаа

“Toyota Motor” компани дэлхийн зах зээлд нийлүүлэх анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашины цуврал болох “bZ4X” загвараа танилцууллаа.
Энэхүү SUV ангиллын загвар нь цахилгаан хөдөлгүүртэй, мөн алдарт "RAV4" загвартай төстэй аж. 2022 оны дунд үеэс Хойд Америк, Япон, БНХАУ, Европт худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар тус компани мэдээллээ. Нэг цэнэглэлтээр ойролцоогоор 500 км зам туулах хүчин чадалтай “bZ4X” загвар нь “Toyota Motor”-ийн 2025 он гэхэд дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй "bZ" бүрэн цахилгаан автомашины цуврал болох долоон загварын эхнийх нь юм байна.
Мөн энэхүү автомашин нь “Toyota Motor”-ийн хамгийн сүүлийн үеийн технологи болох “Toyota Safety Sense” хэмээх туслах системээр тоноглогджээ. Харин үнийн талаарх мэдээллийг нарийн өгөөгүй байна.
О.Цэнгэг | @TsengegO
Bloomberg Tv
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us