Xaxa.mn

Жижиг эрхтэнтэй эрчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал Лос-Анжелес хотноо болжээ

Өөрсдийн биеийн онцлогоос болж тоглоом наргианд хамгийн их өртдөг хүмүүс бол үнэндээ эмэгтэйчүүд бус эрчүүд байдаг. Нэгэнт байгалаас заяасан, өөрчилж болохооргүй зүйлээр нь ялгаварлан гадуурхана гэдэг мэдээж буруу зүйл. Тэгвэл өнгөрсөн 10-р сарын 24-ний өдөр АНУ-ын Лос Анжелес хотын Першингийн талбай дээр олон тооны эрчүүд цугларч, дээрх үзлийн эсрэг "Small Dong March" (Жижиг эрхтний жагсаал) хэмээх арга хэмжээ зохион байгуулжээ.
Энэхүү жагсаалыг зохион байгуулсан "Chad and JT" хэмээх Youtube сувгийнхан "Зарим хүмүүс энд ирэхээс ичих байх. Гэхдээ та жижигхэн эрхтэнтэй бол хэзээ нэгэн цагт тэр чинь илчлэгдэнэ. Тиймээс энд зориг гаргаж, үнэнтэйгээ эвлэр" хэмээн твиттер хуудсаараа дамжуулан жагсаалаа сурталчилжээ. 
"Миний эрхтэнд хахах аюулгүй"

Бүх хүн төгс биш учир ялангуяа дунджаас жижиг хэмжээтэйд тооцогдох бэлэг эрхтэнтэй эрчүүдийг тоглоом наргианы бай болгох, дээрэлхэж доромжлох явдлыг таслан зогсоох нь уг жагсаалд оролцогсдын гол зорилго байжээ.
"Бүх эрхтэн диваажинд очдог"

Жагсагчид бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц бөгөөд хөгжилтэй уриа бүхий лоозон барин Лос-Анжелесийн гудмаар алхжээ.

Жишээлбэл нэг залуу лоозон дээрээ "Бүх эрхтэн эрх тэгш бүтээгдсэн" хэмээн бичсэн бол өөр нэг нь "Есүс жижиг эрхтэнтэй байсан" гэсэн байв.

Мөн тэдгээр эрчүүдэд хань болохоор хэд хэдэн эмэгтэйчүүд хүртэл жагсаж байгаа нь харагджээ.

Сонирхуулахад эрчүүдийн бэлэг эрхтний дундаж хэмжээ үндэстэн, ястны биеийн өндрийн ялгаанаас хамааралтайгаар өөр өөр байдаг. Тодруулбал Ардчилсан Конго улсын эрчүүдийн эрхтний урт 17.9 см байдгаараа дэлхийд тэргүүлдэг бол 16.5 см дундаж урттай эрхтэн бүхий Унгар эрчүүд Европ тивд нэгт ордог. Харин голдуу Ази тивийнхэн энэхүү үзүүлэлтэд сүүл мушгидгаас Камбож (10.04 см), Тайвань (10.78 см), Филиппин (10.85) зэргийг онцолж болно. 
Харин Америк эрчүүдийн дундаж хэмжээ 13.58 см бол Монгол эрчүүдийнх 12.77 см байдаг ажээ.
"Жижиг эрхтэн бол бурхны бүтээл"

Гэхдээ жижиг эрхтэнтэй байлаа гээд та санаа зовох хэрэггүй. Учир нь саяхан явуулсан нэгэн судалгаагаар жижиг "хэрэглэлтэй" эрчүүд хамаагүй өндөр орлоготой байдаг гэдэг нь тогтоогдсон байна. 
Жишээлбэл дунджаар 7 см урт эрхтэнтэй эрчүүдийн жилийн дундаж орлого нь 76,780 ам.доллар байдаг бол 8-9 см эрхтэнтэй эрчүүд илүү амархан тушаал дэвшдэг гэнэ. 
"Жижиг эрхтэнд ямар ч буруу зүйл байхгүй"

https://www.caak.mn/view/8288784/

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us