Xaxa.mn

Леброн Жэймс замналдаа анх удаа тоглолт өнжих торгууль авлаа

Лос Анжелэс Лэйкэрс Дитройт Пистонс багуудын улирлын эхний учраа таарсан тоглолтын гуравдугаар үед Леброн Жэймс Пистонсийн тоглогч Азиа Стиуартыг тохойлдож, гэмтээсэн билээ.
Улмаар хоёр багийн хооронд маргалдаан үүсэж тоглолт хэсэг хугацаанд зогссон бөгөөд шүүгч нарын шийдвэрээр хоёр тоглогчийг аль алиныг нь тоглолтоос чөлөөлсөн билээ. Леброн Жэймс залуу тоглогчоос уучлал хүсэн түүнрүү холбогдохыг оролдсон боловч тусыг эс олсон байна.
Түүнчлэн, NBA-ээс Азиа Стиуартыг хоёр тоглолт, Леброн Жэймсийг нэг тоглолт өнжүүлэх шийдвэр гаргажээ. Сонирхуулахад Леброн Жэймс 18 жилийн замналдаа нэг ч удаа тоглолт өнжих торгууль авч байгаагүй юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us