Xaxa.mn

Өөрийн гэсэн бүрэн хэмжээний кинотой болж амжаагүй яваа Марвелийн 5 баатар

Марвелийн бүтээлүүдэд үзэгчдийн сонирхол татсан нууцлаг үзэгдлүүд ихээр гардаг билээ. Тэдний зарим нь зүгээр л үзэгчдийн сонирхлыг татахын тулд хийгдсэн байдаг бол нөгөө хэсэг нь тус студийн дараагийн бүтээлүүдэд юу болж өрнөх тухай нууцийг өөртөө агуулж байх нь ч бий.

1Майлз Моралес

"Spider-Man. Homecoming” киногоор бид цоо шинэ өнгө төрхтэй, бидний мэддэгээс эрс өөр Петер Паркертай танилцсан байсан билээ. Тэгвэл тус киногоор үзэгчид бас цаашдаа Марвелийн бүтээлүүдэд гарах бас нэгэн дүрийн тухай олж мэдсэн нь Майлз Моралес байв. Тус кинонд Петер Майлз Моралесын авга ах Аарон Дэвистэй уулзаж ярилцаж буй нь харагддаг. Киноны төгсгөлд Петер Паркерын нүүр царай ил болдог тул дараагийн хүн аалзаар Майлз Моралес тодрох магадлал өндөр байгаа ажээ.
Майлз Моралес

2Удирдагч

Авенжерс хэн нэг том толгойттой тулалдахыг харахыг хүсч байсан удаа танд бий юу? “The Incredible Hulk” киноны төгсгөлд Брюс Баннерын цус ноён Цэнхэрийн шарх руу орсноор түүний толгойны хэмжээ үлэмж томор байгаа нь харагддаг. Энэхүү үзэгдэл нь түүнийг комик зохиол дээр гардаг Удирдагчийн дүрд хувирна гэсэн таамгийг үзэгчдэд төрүүлсэн бөгөөд асар том тархитай тэрээр чөтгөрийн гэмээр үйлдлүүдийг тун ухаалгаар хийдэг хэмээн дүрслэгдсэн байдаг аж.
Удирдагч

3Амадей Чо

"The Avengers. Age of Ultron” кино үзэгчдэд Scarlet Witch болон түүний ах Quicksilver, түүнчлэн Vision гэх мэт маш олон шинэ дүрүүдийг танилцуулсан гэдгээрээ алдартай билээ. Тэгвэл тэдгээр дүрүүдийн хамтаар Марвелийн ертөнцөд нэгдсэн бас нэгэн дүр бол доктор Хелен Чо байсан билээ. Тус кинонд тэрээр Тони Старкад Ultron болон Vision нарыг бүтээхэд тусалж өөрийн гайхалтай ухаалаг нэгэн гэдгээ нотлон харуулдаг.
Түүнийг зүгээр нэг туслах дүр байгаагүй гэдгийг Ахмад Америкт авруулж байгаа үзэгдэл болон дэлгэцнээ хэр зэрэг удаан гарч байгаагаас нь харах боломжтой. Марвелийн ертөнцөд өрнөсөн сүүлийн бүтээлүүдэд түүний дүр гараагүй нь үзэгчдэд түүнийг супер баатруудын нууц баазад ажиллаж байгаа гэсэн таамаг төрүүлээд байгаа бөгөөд хэрэв тэр эргэн ирвэл комик ном дээр дүрслэгддэг хүү болох Амадей Чогийн хамтаар дэлгэцнээ гарна гэсэн таамаглал хүчтэй байдаг.
Амадей Чо

4Брайан Брэддок буюу Ахмад Британи

“Avengers Endgame” цувралаар Ахмад Америкын түүх төгсгөл болсон бол удахгүй дараагийн ахмадын түүх эхлэх ч магадлалтай байгаа ажээ. Түүнийг Ахмад Британи гэдэг бөгөөд  Стив Рожерс 1970 онд очиж орон зайн чулууг авахаар санаархах үеэс түүний түүх эхэлдэг гэнэ.
Өнгөрсөн цагт очсон Ахмад Америк туслахтайгаа зөвлөлдөж буй дурлалт бүсгүйгээ шилний цаанаас ширтэж байх үед аянга цахиж уг үзэгдэл дуусдаг. Үзэгчид эл үзэгдлийг Ахмад Британийн эхлэл байсан гэж таамагладаг ба “Black Widow” киноны Red Guardian мэт америкын бус супер баатруудын Марвелийн ертөнцөд харахыг хүссэн хүлээлт үзэгчдийн дунд их байдаг билээ. Харамсалтай нь Брайан Брэддокын дүр 1970 онд өрнөх тэрхүү үзэгдлээс хойш ахин дэлгэцнээ гараагүй байна.
Брайан Брэддок буюу Ахмад Британи

5Адам Уарлок

"Guardians of the Galaxy" киноны 2-р ангийн төгсгөлд киноны гол үйл явдлаас ангид таван үзэгдэл гардгийн хамгийн анхаарал татам нь Суверений дээд удирдагч Аишагийн Сансрын хамгаалагчдыг устгахын тулд Адамыг бүтээнэ гэх үгс билээ. Тэгвэл түүний нэрийг нь дурдсан Адам бол үнэн хэрэгтээ “Infinity War” киногоор бидний танил болсон Адам Уарлок ажээ.
Адам Уарлок

https://www.caak.mn/view/8289128/
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us