Xaxa.mn

“Барса”-гийн бүтэлгүйтэл буюу “Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатны сонин хачин

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, хасагдах шатанд шалгарах 16 багийн 15-ынх нь нэр тодорхой боллоо. F хэсгээс хэн нь гарахаа Бергамо хотод “Аталанта”-“Вильярреал” хоорондоо тоглож шийдэх байсан ч цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж хойшлогдсон юм. Уг тоглолт өнөөдөр өдрийн цагаар явагдсаны дараа хасагдах шатны багуудын нэр бүрэн тодрох юм. Бид та бүхэндээ хэсгийн шатны үр дүнгээс сонирхолтой мэдээлэл, үзүүлэлтүүдийг онцлон хүргэж байна.
-Английн дөрвөн баг дөрвүүлээ хасагдах шатанд үлджээ. Тэднээс гурав нь буюу “Ливерпүүл”, “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед” хэсгээ тэргүүлсэн. “Челси” мөн хэсгээ тэргүүлэхэд ойрхон байсан ч “Зенит”-тэй тоглохдоо 90+4 дэх минутад гоол алдаж 3:3-аар тэнцсэнээр хоёрдугаар байр руу ухарсан юм.  
“Барса”-гийн бүтэлгүйтэл буюу “Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатны сонин хачин
-Тус тэмцээний баялаг уламжлалтай өөр нэг улс болох Испани харин таван баг оролцуулсныхаа хоёрыг алдаад байна. “Реал”, ”Атлетико” хасагдах шатанд үлдэж, “Севилья” шийдвэрлэх тоглолтод “Зальцбург”-т дийлдсэн юм. Мөн алдарт "Барселона" Европа лиг рүү шидэгдэж, уналтад орсон нь улам батлагдлаа. Өнөөдөр “Вильярреал” “Аталанта”-тай талбайд нь тоглож асуудлаа шийднэ. Тэд өрсөлдөгчдөө хожигдохгүй байхад л хасагдах шатанд үлдэнэ.
-Италийн байдал Испанитай мөн ижил. “Интер”, “Ювентус” итгэлтэйгээр хэсгээсээ гарсан бол “Милан” хэсэгтээ “хомоол хамсан”. “Аталанта” “Вильярреал”-тай асуудлаа шийднэ.
-Дөрвөн баг оролцуулдаг томчуудаас хамгийн амжилтгүй наадсан нь Герман болж байна. “Бавари” л тэмцлээ цааш үргэлүүлэх бол “Дортмунд”, “Лейпциг” Европа лигт шилжиж, “Вольфсбург” аль ч үгүй хоцорсон байна.
-Францын хувьд, ПСЖ, “Лилль” цааш шалгарч, 100 хувийн амжилт үзүүлэв. “Лилль” өнгөрсөн жил улсын аваргадаа түрүүлсэн ч энэ жил тааруу тоглож дөнгөж 11 дүгээрт яваа. Гэсэн ч “Аваргуудын лиг”-т хэсгээ тэргүүлсэн байна.    
“Барса”-гийн бүтэлгүйтэл буюу “Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатны сонин хачин
Өөр нэг сонирхол татах мэдээлэл гэвэл, ЕХХ-ны чансааны Топ 5-д багтдаггүй улсуудаас таван баг хэсгийн шатаа амжилттай давсан. Тэдгээр багууд нь “Аякс” (Нидерланд), “Спортинг”, “Бенфика” (хоёул – Португал), “Зальцбург” (Австри) юм. “Аякс” хэсгийн зургаан тоглолтдоо бүгдэд нь хожиж 18 оноо цуглуулжээ.
Сугалаа: 1/8 шигшээгийн сугалаа энэ сарын 13-ны даваа гаригт болно.
Эхний тоглолт: Эхний тоглолтууд 2022 оны хоёрдугаар сарын 15, 16, хариу тоглолтууд 22, 23-нд явагдана.
Шигшээ тоглолт: Ирэх оны тавдугаар сард Санкт Петербургт болно.

http://eagle.mn/r/95187
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us