Xaxa.mn

Эхний өдрөө ажилд ороод уйдсан хамгаалагч 1 сая ам.долларын уран зураг дээр нүд зурж сүйтгэжээ

ОХУ-ын Ельциний нэрэмжит уран зургийн галерейд байрлах 1 сая ам.долларын үнэ бүхий уран зураг дээр нүд зурж, сүйтгэсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тус галерейд ажилд орсон 60-аад насны хамгаалагч эхний өдрөө уйдсан тул уран зураач Анна Лепорскаягийн "Гурван дүр" (Three Figures, 1932-1934) нэрт бүтээл дээр хос нүд зурсан нь уг бүтээлийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн байна.
Хамгаалагч өгсөн мэдүүлэгтээ, "Хэтэрхий уйдсан тул ингэж гар хүрсэн. Харамсалтай байна" гэсэн аж. Ийнхүү уг зургийг сэргээн засварлахад чамгүй хугацаа шаардах ч бүрэн сэргээх боломжтой гэсэн байна. Харин хамгаалагчийг 3345 ам.доллароор торгохоор болжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us